УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСЭЭС САНААЧЛАН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс санаачлан ХЗДХЯ-ны харъяа салбар агентлагуудыг сурталчлах 1 сарын аяныг өрнүүлж байгаа бөгөөд аяны хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” арга хэмжээ зохион байгууллаа. Уг арга хэмжээнд ЗДТГ-ын ХЭЗХ, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0245-р анги ,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, ГИХГ-ын баруун бүсийн газрын Увс аймаг дахь алба, мөн Хууль зүйн туслалцааны төв, “Цэгц чадвар” ХХН хууль зүйн товчоо зэрэг байгууллагууд оролцож иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлан, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
toimmedee.mn