ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН БОЛНО
Эхлэх хугацаа: 2018-09-22

Увс аймгийн Засаг даргын нэрэмжит  цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд 2018 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдөрүүдэд зохион байгуулахаар удирдамж, заавар гарч бэлтгэл ажлыг хангаж байна. 
           Уг тэмцээний зорилго нь “Өсвөр үеийхэнд цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвсэр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд оршиж байна”  Тэмцээнд 7 эрэгтэй, 4 эмэгтэй сурагч нэг тасаг болж оролцоно. Тасаг  бүр Батлан хамгаалах тухай хууль тогтоомжийн мэдлэг, гранат шидэх, жагсаалын бэлтгэл, цэргийн 16 тоот дасгал, эмнэлгийн анхан шатны тусламжийн норматив, буухиа тэмцээн, урлагийн номер, цэрэг эх орны сэдэвт ханын сонин бэлтгэж танилцуулах зэрэг олон төрлөөр өрсөлдөнө.

Энэ жилийн тэмцээний онцлог нь сумуудын ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид оролцох юм.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.