7 НАСТАЙ ХҮҮГИЙН АМИЙГ АВРАХАД 900 САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

Төрөхдөө эрүүл төрсөн ч буруу оношилгооны улмаас 7 настай Б.Бат-Амгалан хүүгийн бага тархинд цус харваж, саажилттай болжээ.

Б.Бат-Амгалан хүү төрөөд гурав хоногтой байхдаа шарлалтын улмаас шоконд орж бага тархиндаа цус харвасан байна. Анх төрөх эмнэлгээс гарахад нь шарлалтыг нь зөв хэмжиж тодорхойлж эмчилсэн бол Б.Бат-Амгалан хүү ингэж өвдөхгүй байх байсан гэдгийг аав нь хэлсэн юм. Бага тархиндаа харвалт өгсний улмаас тархиндаа саажилттай, дөрвөн мөчний булчингийн чангаралтай, хорт хавдартай болсон байна. 

Хүүгийн аав П.Баатар “Эхний ээлжид хортой хавдрыг бие рүү нь халдварлахаас өмнө хамгийн түрүүнд авах ёстой. Үүний дараагаар үүдэл эсийн эмчилгээнд хамруулах юм байна. Бага тархины ард хэсэгт байгаа хортой хавдрыг хамгийн түрүүнд авч байж дараа нь хүүхдийг хөдөлгөөнд оруулах, бага тархийг сэргээх үйлчилгээнд орно. Швед улс руу хүүгийнхээ шинжилгээний хариуг явуулахад бүрэн эдгэрэх боломжтой  гэсэн. Тус улсаас Серб улсын Белград хотод байх салбар эмнэлэгтээ эмчилгээ хийлгэхийг санал болгосон”  гэлээ.

Хүүгийн эмчилгээнд 900 сая төгрөг шаардлагатай юм байна. Учир нь цар тахлын улмаас эмчилгээний зардал дэлхий дахинд нэмэгджээ.  Монгол улсад онош нь тогтоогдохгүй байсаар энэ оны есөн сар хүрсэн байна. Харин Шведийн эмнэлэг рүү материалаа явуулахад маш түрэмгий хурдан ургадаг хортой хавдар гэж оношлогдсон байна. Иймд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэжээ.

 

ХАНДИВЫН ДАНС:  5034597567 (Хаан банк Г.Энхцацрал)

Холбогдох дугаар:  80607009, 89999270

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.