20 мянган иргэнийг ажлын байранд бүртгэнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 6 дугаар 19-20-ны өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш Сүхбаатарын талбайд болно.  

Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдэд хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Мөн харьяа байгууллагууд, судалгааны төвүүдээс гадна ажил олгогч аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцож иргэдийг нээлттэй ажлын байранд сонгож авах юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдах бөгөөд хөдөлмөрийн бирж ажиллаж 20.000 ажлын байранд 60 орчим ААН иргэдийг бүртгэнэ. 

Өдөрлөгийн үеэр эргэжлийн сургалт үйлдвэрлэлийн суралцагч, төгсөгчид ур чадвараа үзүүлж, барилгын загвар үзүүлэн байгуулж, хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа дэлгэнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр ч үзлэг явуулж, анхны тусламжийн үйлчилгээ сургалт зохион байгуулах юм байна.

Б.Анир 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.