2021 оны 09 сарын 23
Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс оранд шатахуунй үнэ эрчимтэй өсч байна

Дэлхий дахинаа "Ковид-19” цар тахал дэгдэж, хүн амын хөдөлгөөн буурснаар эдийн засгийн идэвхжил хумигдаж, тэр хэрээр шатахууны хэрэглээ буурч, зах зээлд эрэлт багасч, үнэ буусан. Зах зээлийн жамыг дагаж манай улсад нийлүүлэгддэг шатахууны үнэ ч сүүлийн хоёр жилд буурч иргэд хэсэгтээ л төсвөө хэмнэж чадсан.

Гэвч Brent маркийн газрын тосны үнэ сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн бага түвшин буюу 20 долларт хүрч байсан цаг саяхан ч он гарсаар үнэ тасралтгүй өсч /2021.07.20/-ны байдлаар 1 баррель нь 69 доллартай тэнцэж 70 орчим хувиар өсөөд байна.

Brent crude oil prices continue to surge as demand begins to recover

Үнэ өсч буй шалтгаан нь дэлхий даяар ковидын эсрэг вакцинжуулалт эрчимтэй явагдаж, улс орнууд хорио цээрийн дэглэмээ сулруулснаар эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотой. Үүнээс гадна газрын тос нийлүүлэгч орнуудын холбоо ОПЕК+ болон Саудын араб олборлолтоо хязгаарлаж, АНУ-ын долларын ханш суларсан зэрэг нь үнэ өсөх шалтгаан болж байна.

Гэхдээ шижээчдийн тооцооллоор 2021 онд 1 баррель газрын тосны үнэ дунджаар 70-100 ам.долларт хэлбэлзэж, өмнөх өндөр өсөлтийн түвшнээс доогуур хадгалагдана гэж үзэж байна. Энэхүү өсөлтийг дагаад ОХУ-аас импортолдог манай улсын шатахууны хилийн үнэ өнгөрсөн жил гаруйн хугацаанд 2.4-3.8 дахин өссөн байна. ОХУ-д л гэхэд сүүлийн 2 сарын хугацаанд 1 литр АИ-92 бензины үнэ дунджаар 1700-1900 төгрөг буюу өнгөрсөн оноос 12 орчим хувиар, Казакстан улсад сүүлийн нэг жилийн хугацаанд 13 орчим хувиар өсчээ.

Харин БНХАУ-д 1 литр бензин 3200 орчим төгрөгтэй тэнцэж байгаа буюу дэлхийн захын үнийн өсөлтөд мөн өртжээ. Хятад улсын хувьд он гарснаас хойш нийт 12 удаа шатах, тослох материалын үнээ нэмээд байгаа юм.

Эх сурвалж: Enter.mn

 

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.