Их аварга Хакүхо 1044 дэх даваагаа авлаа

Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башё замынхаа хагасыг туулаад байна. 

Энэ сарын тэмцээнийг их аварга Хакүхо найм өдрийн дараагаар нэг ч унаагүй, ганцаараа тэргүүлж байна. Их аварга өчигдөр Үраг өвдөг шороодуулсан юм. Ийнхүү Хакүхо аварга карьерийнхаа 1044 дэх даваагаа авлаа. Одоо түүний өмнө 1047 даваа Кайо, 1045 даваатай аварга Чёонофүжи нар бичигдэж байна. Хакүхо аварга өнөөдөр Кагаякитэй оноолт таарсан юм. Хакүхо өвдөг шороодохгүй башёг үргэлжлүүлээд байвал 12 дахь өдөр Кайогийн дээд амжилтыг эвдэж, 1048 даваатай болох юм. 

Ёкозүна Харүмафүжи өчигдөр Кагаякиг давж, зургаан даваа, хоёр унаатай болов. 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.