Наадмаар автобусууд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818 жил Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн долоон чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд дараах долоон чиглэлд нийт 32 тээврийн хэрэгслээр 07:20-21:00 цагийн хооронд үйлчлэх юм. Үүнд: БЭ:1 “Мишээл сити - Төв цэнгэлдэх хүрээлэн” БЭ:2 “Дүнжингарав худалдааны төв - Төв цэнгэлдэх хүрээлэн” БЭ:3 “Нарантуул худалдааны төв -Төв цэнгэлдэх хүрээлэн” БЭ:4 “Вокзалын 1000 машины зогсоол - Төв цэнгэлдэх хүрээлэн” БЭ:5 “Давааны зөрлөг - Хүй 7 худаг Хүй7:1 “Төв цэнгэлдэх хүрээлэн - Хүй 7 худаг” Хүй7:2 “МУБИС - Хүй 7 худаг”

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2025 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.