Дэлхийн шилдэг мэс засалчаар монгол хүн шалгарчээ

Монгол эмч дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарчээ. Тодруулбал, Шинжлэх ухааны доктор, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн 2017 оны “Мэс засалчдын олимп”-д амжилттай оролцож, дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарчээ.
Тэрбээр Монголд элэг шилжүүлэх, дурангийн мэс засал, яаралтай түргэн тусламжийг нэвтрүүлсэн гавьяатай хүн юм. Монголд Шинжлэх ухааны доктор гуравхан эмэгтэй мэс засалч байдгийн нэг нь АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн билээ.

Б.Хэрлэн 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.