“Чингис хаан” нисэх буудал руу автобус 5000-15000 төгрөгөөр үйлчилж байна

 “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 5000-15000 төгрөгөөр үйлчилж байна. Тодруулбал, өглөөний 06:20 цагаас 22:30 цагийн хооронд Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд автобус үйлчилж байгаа юм. Үйлчилгээний үнийн тухайд Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчих бол Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчиж байна. Үйлчилгээний төлбөрөө Umoney картаараа ч хийх боломжтой.

 

       Цагийн хуваарь:

Баруун дөрвөн зам хөдлөх цаг, ирэх цаг

 05:00 08:50 цаг

 06:00 09:50 цаг

10:10 14:00 цаг

 11:10 15:00 цаг

15:40 19:30 цаг

16:40 20:30 цаг

20:50 00:40 цаг

21:50 01:40 цаг                   

 

Чингис хаан нисэх онгоцны буудал хөдлөх цаг, ирэх цаг

07:10 06:40 цаг

08:10 07:40 цаг

12:20 11:50 цаг

13:20 12:50 цаг

17:50 17:20 цаг

18:50 18:20 цаг

23:00 22:30 цаг

00:00 23:30 цаг

 Сонирхуулахап “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус үйлчлэхгүй байгаагаас такси үйлчилгээ эрхлэгчид нэг талдаа 100 мянган төгрөгөөр зорчиж байв.    

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2025 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.