Сэрэмжлүүлэг: 3 настай хүүхэд цонхоор унаж, хүнд гэмтжээ

 

Сургуульд хүүхдээ хүргэж өгөх хугацаанд гурван настай хүүхдээ гэртээ үлдээснээс  болж өндрөөс унаж, хүнд гэмтсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, өчигдөр /2022.02.17/ өглөө Баянгол дүүргийн наймдугаар хорооны нэгэн байрнаас бага насны хүүхэд унасан хэрэг гарсан. Хүүхдийг цаг алдалгүй Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэж өгсөн байна. Одоогоор тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд хүүхдийн бие сайжирч байгаа аж. Асран хамгаалагчийн хэлж байгаагаар хараа хяналтгүй хүүхдээ үлдээдэггүй.

Ойролцоо насны хоёр хүүхэдтэй бөгөөд тэднийг сургуульд хүргэж өгөх хооронд нь энэ хэрэг гарсан. Гурван настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй байгаагаас хүүхдээ гэртээ харж байгаа. Тухайн үед ийм хэрэг гарна гэж бодоогүй гэжээ.

Тиймээс цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг заавал асран хамгаалагчтай үлдээхийг зөвлөж байна. Мөн цонхны хамгаалалт хийлгэж, аюулгүй байдлыг хангахыг анхааруулжээ.

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.