Г.Баасан : Д.Жигжиднямаагийн хүү, Шилэн Цогоогийн үеэлийн хар тамхи, авлигалын хэрэг байна
АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдээлэл хийлээ :
-Бид авлигыг таслан зогсоох зарчим баримтлан ажиллаж байгаа. Манай олон нийтийн зөвлөл өнгөрсөн хугацаанд 4 удаа хурал хийсэн. Өнгөрсөн хугацаанд бид хууль хяналтын байгууллагынхантай уулзаж, хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа. УИХ, Ерөнхийлөгчид авлигын эсрэг зөвлөмж хүргүүлсэн.
-102 иргэн ОНЗ-ийн төлөөлөлтэй биечлэн уулзсан. Бид 2018 оныг гэрч, хохирогч, мэдээлэгч, шүгэл үлээгч нарыг хамгаалах жил болгон зарласан. Олон нийтийн зөвлөлд ирүүлсэн иргэдийн саналаас АТГ-т 43 гомдол оруулсан. Үүнээс гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эцэслэн шийдвэрлэсэн гурван хэрэг байгаа.
-Бүрэн шийдэгдээгүй 15 хэрэг байна. Өмнө нь АТГ-т асуудлаа тавиад хариу авчихсан байсан 5 гомдол байсан.
-Азийн сангийн 2016 оны судалгаагаар нэр хаяггүй АТГ-т гомдол хүсэлт гаргах хүсэлтэй гэдэг асуултад иргэдийг 70 хувь нь тийм гэсэн хариулт өгсөн байна. Тэгэхээр иргэдийн дийлэнх нь авлигын эсрэг гомдол гаргахдаа нэр хаягаа тавихыг хүсэхгүй байгаа юм.
-АТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлыг устгаж байна. -Гомдол гаргасан иргэдийг албан тушаалтанд нь ховлодог.
Х.Энхжаргал дарга төмөр замын хэргийг чимээгүй орхи гэсэн. Гэтэл Д.Жигжиднямаагийн хүү хар тамхи хэрэглэдэг, орлогч дарга Ганболдын авлигалын хэргийн мэдээлэл байна
Дэд сайд Б.Цогтгэрэлийн үеэл Баттулга төмөр замын депод ажиллаж байхдаа 100 сая төгрөгний авлигалын хэрэгт холбогдсон ч одоо дэвшээд зорчигч тээврийн орлогч даргаар ажиллаж байна.
- АТГ авлигагүй нийгмийн төлөө хамтдаа гээд үүдэн дээрээ биччихсэн. АТГ-ын ажлыг олон хүний нүд хараагаар сайн хянахгүй бол болохоо байчихаж.
-Х.Энхжаргал дарга бол 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболдын дотны найз. 60 тэрбумын хэргийг илрүүлэхэд АТГ-ын дарга Х.Энхжаргал саад болдог уу? гэвэл үгүйсгэхгүй
 
 
НУУЦ.мн

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.