“Эврика”-ийн салбар хуралдаан болох танхим, цагийн тов зарлагдлаа
“Эврика 2018” эрдэмтэн судлаач, залуу багш, оюутны эрдэм шинжилгээний их хурал 24 дэх жилдээ зохион байгуулагдаж эхлээд байна. Нийт 9 салбарын хүрээнд 250 судлаачид эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлжээ. Үүнд Их дээд сургууль, Судалгааны хүрээлэн, ШУ-ны байгууллагууд зонхилж байна. Өнөөдөр II-р шатны салбар хуралдаанууд хуралдаж зохион байгуулагчдын зүгээс шүүгчдийн нэгдсэн бүрэлдэхүүнд “Эврика”-ийн шалгаруулалт болох танхим болон цагийн мэдээллийг тодорхой болгон зарлалаа.
![](http://www.myf.mn/medias/e/1/5/c/7/7/5496a47e-58c5-4601-8a80-5eaeaf91d94c.jpg)
toimmedee.mn