Сэргэлэн сумын Засаг дарга Э.Энхбаярыг АТГ шалгах цаг нь болоогүй юу

2012, 2016 оны сонгуулийн өмнө цөөнгүй аймаг сумдын Засаг дарга нарыг газрын наймаа, авилга албан тушаал, хууль бус тендерийн асуудалтай холбон шалгаж хуулийн байгууллагаар шийтгүүлж ял авч байжээ. Энд онцлон 2016 оны орон нутгийн сонгуулиас өмнө Төв аймгийн Сэргэлэн сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан, одоо Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргаар ажиллаж байгаа Энхтайваны Энхбаяр гэгчийг нэрлэж болно.

 

Учир юу гэвэл Төв аймгийн Сэргэлэн сум нь Улаанбаатар хотоос 50-60, аймгийн төвөөсөө 18 км-ын зайд оршдог. Энэ сумын газар нутагт 20 орчим алтны уурхай үйл ажиллагаа явуулж Их Майдар сити төсөл, Хөшигтийн хөндийд ОУ-ын нисэх онгоцны буудал гээд томоохон бүтээн байгуулалтын ажил эд өрнөж зарим төсөл нь хэрэгжээд дуусах шатандаа явж байна. Энэ хоёр том төслийг дагаад 200 мянган хүн ам бүхий дагуул хот бий болох төлөвлөгөө ч батлагдаад ажил нь эхлээд зураг төсөл нь гарчихсан явж байна. Үүнийг дагалдан хувийн компани аж ахуйн нэгжүүд Сэргэлэн суманд газар авч аж ахуй эрхлэх, улмаар байр орон сууцны цогцолбор, үйлчилгээний газрууд барихыг хүсэх нь тодорхой. Бизнесмэнүүдийн энэ хүсэл нь Төв аймгийнханы ярьж буйгаар Сэргэлэн сумын Засаг дарга Э.Энхбаярыг гэнэтхэн ихэд бэлжүүлсэн гэхэд хилсдэхгүй гэж хардаж болхоор байна.

 

Сэргэлэн сумын Засаг дарга  Э.Энхбаярыг АТГ шалгах цаг нь болоогүй юу

Газрын наймаатай холбогдох ажил албан тушаалаа урвуулан ашиглах гэхээр Улаанбаатар хотод л өрнөдөг хэмээн иргэд нийтээр бодож сэтгэдэг бол орон нутагруу хүрээгээ тэлж, тэлэх тэлэхдээ газар зүйн байрлал дэд бүтэцийн хувьд боломжтой сумдруу чиглэдэг болсон нь нууц биш болжээ. Мөн иргэдийн тус суманд суурьших хашаа хороо зүчээ барих хүсэл сонирхол дээр нь тоглолт хийж хурдан хурц адуу, бусад төрлийн мал хахуульд авдаг шинэ жишгийг ч тэрээр Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тогтоогоод амжижээ. Цөөнгүй олны танил болсон уяач эрхэмүүд сэргэлэн суманд суурьшин хашаа хороо зүчээгээ босгосон гэх бөгөөд цаашид ч энэ аж ахуй энэ суманд төвлөрч тэлэхээр харагдаж байна. Газрыг олгохдоо нутаг дэвсгэр засаг захиргаа нэгжийн тухай хуулийн дагуу заасан зориулалтаар нь олгодог баймаар. Эхэндээ малын тэжээл хадлан гэх зориулалтаар олгоод тэр нь аялал жуулчлал жуулчны бааз бас бус өөр зориулалт болоод үйл ажиллагаа явуулж буй жишээнүүд байдаг байна. Гүүглэ дээр болон Фэйсбүүкт хайлт хийхэд Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Компани аж ахуй нэгж дээр авсан 1 га цаашлаад хичнээн ... га бүхий газрыг зарна, Хөшигтийн хөндий Олон улсын нисэх онгоцны буудлын хажууд, дэргэд, ойролцоо төв зам дагуу гэсэн зарууд хичнээн арваараа хөвөрч үзэгдэх нь олширсон байна. Энэ нь бас нэг зүйлийг хэлээд байнаа л гэсэн үг. Гэтэл Өнөөдөр Сэргэлэн сумын малчид малаа бэлчээх газаргүй болж, бэлчээрийг нь Улаанбаатараас очсон компаниуд их бага хэмжээгээр хашаа, тор татан өмчлөн аваад, өөрийн эзэмшлийн эл газартаа мал хүн гишгүүлэхээ больжээ.

Бас дээр нь Сэргэлэн сумын Салхитийн хөндийн эхэнд баригдаж, ашиглалтад ороод байгаа Хятадын төрийн өмчит 100 хувийн хөрөнгө оруулалттай Лян Хө /Улааны/ цементийн үйлдвэрийг түүнтэй холбож ярих нь нутгийн иргэдийн дунд олширжээ. Э.Энхбаяр дарга байн байн урд хөршрүү гэр бүлээрэй амраад байсны учиродоо нэгэнт тайлагдаж ч байх шиг, Төвийн бүсийн тулгуур төв болсон Төв аймагт хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр 2019 онд баригдаж нээлтээ хийсэн байдаг. Сумын засаг ноёнтон ийнхүү хэний зардлаар, ямар хөрөнгөөр ийнхүү үе үе урд хөршрүү аялаж бас гэнэт хөрөнгө бэл бэнчин нь өсөж мал хуй нь тоо толгойгоор огцом нэмэгдэж тансаг зэрэглэлийн квадрат томтой байранд тухлаж байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь Төв аймгийн иргэдийн анхаарлыг татаад байна.

 

 Э.Энхбаяр нь эдүгээ Хан-Уул дүүргийн IV-р хороо буюу Хүннү Молл дэлгүүрийн эсрэг талд байрладаг 1м2нь 3500 ам.долларын үнэтэй 100 м2-аас дээшталбайтай "Bel Monte Luxury Residence” таун хотхонд хагас тэрбум төгрөгнөөс хавь дээш давсан үнэтэй олон өрөө тансаг зэрэглэлийн байранд амьдарч, гэрээсээ шахуу ажилаа хийж ихэнхи цагийг ажлын өдрүүдэд ч сум орон нутгийнхаа албан тасалгаанд биш Адуу малан дээр өнгөрөөж болсон аж

 

Сэргэлэн сумын Засаг дарга  Э.Энхбаярыг АТГ шалгах цаг нь болоогүй юу

Тэрээр энэ бүхнийг төрийн албан хаагчийн нэг сумын засаг даргын цалингаараа аваагүй л байлтай. Э.Энхбаярын гэр бүлийн хүн нь Монгол улсад түр оршин суух эрхээр байдаг Сараа гэх Өвөр Монгол бүсгүй бөгөөд бас л Хятадын Хөрөнгө оруулалттай компанид ажилладаг нэгэн.

 

Сэргэлэн сумын Засаг дарга  Э.Энхбаярыг АТГ шалгах цаг нь болоогүй юу

 Э.Энхбаяр засаг ноёнтон сумандаа бол шинэ цагийн феодал шахуу бөгөөд 2 га орчим газарт адууны зүчээ барьж муухан улсын төсөвт үйлдвэрийн газраас дээр иргэн Загдаагын хашааны бүтээн байгуулалт тохижилт цаашаа гэмээр төвхнөж хаан аятай амьдардаг гэх юм билээ. Хэрвээ хууль зөрчин, ажил албан тушаалаа урвуулан ашиглан өөрт болон бусдад давуу байдал олгон авлига хээл хахуулийн хэрэгт оролцсон хэнийг ч болов АТГ нам улс төрийн хүчний ялгаварлалгүйгээр шалгадаг нь үнэн бол Төв аймгийн Сэргэлэн сумын засаг дарга Э.Энхбаярыг шалгах газар нь шалгах л ёстой болов уу

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.