ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГЭЭРЭЭ ТЭР БУМААР ҮНЭЛЭГДСЭН ДЭВШИГЧИД

УИХ-ын гишүүн болохоор горилогчид энэ жил анх удаа хөрөнгө, орлогын мэдүүлгээ бөглөж, түүнийг нь олон нийтэд нээлттэй мэдээлж байна. 2020 оны УИХ-ын сонгуульд нийт 606 нэр дэвшигч өрсөлдөхөөр өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан.

Тухайлбал:

МАН-аас 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Г.Амартүвшин,

  • Өөрийн орлого: 263558.16 мянган төгрөг
  • Өрхийн орлого: 23108.56 мянган төгрөг
  • Автомашин: Mercedes Benz, G 55 AMG- 1, Mercedes Benz, ML350- 1 660000.00 мянган төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 7043000.00 мянган төгрөг
  • Зээл: 1003586.85 мянган төгрөг

Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж буй “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдамины, нийтийн орон сууц, зуслангаа 26.5 тэрбум төгрөгтэй тэнцэнэ хэмээн үнэлжээ.

  • Өөрийн орлого  146804.38 мянган төгрөг
  • Өрхийн орлого1118.97 мянган төгрөг
  • Хадгаламж: Дотоод 28066.43 мянган төгрөг, гадаад 3216422.26 мянган төгрөг
  • Зээл 8023319.00 мянган төгрөг

 

Шинэ эвслээс нэр дэвшиж буй Ш.Сайхансамбуугийн хувьд 650 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцыг өөрийн мэдүүлэгт дурдсан байна.

  • Өөрийн орлого 16800.00 мянган төгрөг
  • Өрхийн орлого 9448.00 мянган төгрөг
  • Орон сууц: 650000.00 мянган төгрөг

МАН-аас 28 дугаар тойрогт буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч П.Анужингийн хөрөнгө орлогын мэдүүлгийн тухайд. 

  • Өөрийн орлого: 390 сая төгрөг
  • Гэр бүлийн нийт орлого: 0
  • Орон сууц:  90 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 1
  • Машин: 280 сая төгрөгийн үнэтэй Микроавтобус, Toyota, Alphard 1, Toyota, Prius 1
  • Мал: Хурдан удмын 200 адуу, Үхэр 80, Хонь 300, Ямаа 100
  • Үнэт эдлэл: 520 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй 
  • Хадгаламж: Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансанд 103 сая төгрөгийн хадгаламж
  • Авлага: 20 сая төгрөг
  • Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хувь:Монголкино пикчерс ХХК 100 хувь 

Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж буй Э.Долгион. Тэрбээр Блүүмберг телевизийн гүйцэтгэх захирал, Засгийн газрын мэдээ сонины ерөнхий эрхлэгч, Forbes сэтгүүлийн Монгол дахь гүйцэтгэх захирал, Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг.

  • Өөрийн орлого: 520 сая төгрөг
  • Гэр бүлийн нийт орлого: 72 сая төгрөг
  • Орон сууц:  462 сая төгрөгийн үнэтэй нийтийн орон сууц 1, авто зогсоол 1
  • Машин: 160 сая төгрөгийн үнэ бүхий Mercedes Benz, G 500- 1
  • Мал: Хурдан удмын 30 адуу 
  • Үнэт эдлэл: 694 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй
  • Хадгаламж: Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансанд 76 сая төгрөгийн хадгаламж
  • Зээл: 372 сая төгрөгийн зээлтэй
  • Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хувь: Медиа Лаб Плас ХХК, Лариско Пи Ти ЛТД ХХК 100 хувь 

УИХ-ын 9-р тойрог буюу Завхан аймагт МАН-аас нэр дэвшиж буй БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан

  • Өөрийн орлого: Жилийн орлого 107 сая 760 мянга
  • Өрхийн орлого: 100 сая200 мянга
  • Амины орон сууц: 4 тэрбум 500 сая
  • Автомашин: BMW528-1 Nissan Juke-1
  • Авлага: 180 сая







 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.