“СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн ЗДТГ-ын НБХ-ээс санаачлан зохион байгуулж буй “Сургууль, цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт” сэдэвт төр, хувийн хэвшлийн сургууль цэцэрлэгийн эмч нарт зориулсан 2 өдрийн сургалт 5-р сарын 22-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байна.

Сургалтад Улаанбаатар хотоос АШУҮИС-ийн НАСС-ын ХНАС-ын тэнхимийн эрхлэгч Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Оюунцэцэг, АШУҮИСийн зочин профессор,  хүүхдийн эмч АШУҮИС-ийн “Эрхэс” эмнэлгийн дарга Чой Вонг Үг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний их эмч Мөнхсоёл, ЭМГ-ын мэргэжилтэн Ц.Наранбат нар сургагч багшаар уригдан ажиллалаа.

 Тус сургалтыг Тайваны хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас санхүүжүүллээ.

Увс аймгийн сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төв, нүүр амны эмч мэргэжилтнүүдэд Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Оюунцэцэг өөрийн боловсруулсан хүүхдийн шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлт номыг /100ш/ үнэгүй хандивласанд талархал илэрхийлье.

Аймгийн ЗДТГ-ын НБХ

2017-05-23 

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.