2021 оны 09 сарын 23
Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өнөөдөр мэтгэлцэнэ

Монгол Улсын найм дахь Ерөнхийлөгчийг тодруулах сонгуульд нэр дэвшигчдийн бодлогын мэтгэлцээн өнөөдөр /2021.06.07/ болно.

Мэтгэлцээнийг онлайнаар явуулахад тэгш байдал хангагдахгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ тохиолдолд мэтгэлцээнийг хэрхэн явуулах талаар байж болох бүх хувилбарыг ярилцаж байгаа юм байна. Эцсийн шийдвэрийг өнөөдөр 13.00 цагаас өмнө гаргана гэж МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Уг нь тус мэтгэлцээн нь өнөөдөр 17.30 цагт Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр шууд дамжуулахаар тов гараад байсан ч энэ сарын 4-5-нд шилжих шөнө ХҮН-ын нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авсан нь батлагдсан юм. Тэрбээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

Ингэснээр тэрбээр биечлэн хийх сонгуулийн сурталчилгаагаа зогсоож, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН болон АН-аас нэр дэвшиж байгаа хочр нэр дэвшигчийг “Ковид-19” вирусийн халдвар тархах эрсдэлтэй байгаа учир биечлэн уулзах сурталчилгаагаа зогсоож, цахим хэлбэрт шилжихийг уриалсан билээ. Энэ уриалгыг МАН-ын зүгээс хүлээн авснаа мэдэгдсэн билээ.

 

Л.Баяр

https://updown.mn/159409.html

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.