АРД, ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сүүлийн жилүүдэд ОХУ-д зорчих эрх нь хаагдсан Увс аймгийн харъяат 40 гаруй иргэдийн жагсаалт бүхий албан бичгийг Увс аймгийн Засаг даргаас Гадаад харилцааны яамны консулын газарт уламжилж эдгээр иргэдийн эрхийг сэргээх талаар хүсэлт гаргасны дагуу ОХУ-ын Элчин сайдын яаманд  ноот бичиг хүргүүлээд байна.

Улмаар ГХЯ-аас Оросын талтай бүс нутаг хоорондын асуудлаар хийх уулзалтад олон тооны иргэдийн эрхийг  хязгаарлаж байгаа асуудлыг тавихаар төлөвлөж  байгаа тухай ГХЯ-ны Консулын газраас бидэнд мэдэгдсэн болно.

ОХУ-ын хуулиар гадаадын иргэд тус улсын нутаг дэвсгэрт байх хугацаандаа  2 ба түүнээс дээш удаа захиргааны зөрчил гаргавал ОХУ-д зорчих эрхийг хориглох тухай заалт байдаг учраас иргэд ОХУ-д зорчихдоо тус улсын хууль журмыг сахиж мөрдөх ёстойг анхааралдаа авна уу.

Мөн 2018 он гарснаас хойш ОХУ-д зорчих эрх нь хаагдсан тус аймгийн харъяат иргэдийн мэдээллийг ГХЯ-ны Консулын газарт хүргүүлэх тул  эрх хаагдсан тухай оросын талаас өгсөн мэдэгдэл, өргөдлөө бичиж аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн О.Саруулд авч ирж өгнө үү. Өрөөний дугаар №302, утас: 99453322

 

Увс аймгийн ЗДТГ

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.