Дональд Трампын ач охин юуны учир шүүмжлэлд өртөв?

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ач охин Кай Трамп Лос Анжелес дахь өндөр зэрэглэлийн хүнсний дэлгүүрээс хүнс худалдан авч буй бичлэгээ цахим орчинд нийтэлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Тэрбээр ганцаараа биш, албаны бие хамгаалагчид дагуулж явсан бөгөөд үүнийгээ ид бах болгон “Би бие хамгаалагчидтайгаа хамт “Erewhon” сүлжээ дэлгүүрт ирлээ” хэмээснийг иргэд төдийгүй улс төрчид хурцаар шүүмжилж байгааг “Fox News” онцолжээ. “Erewhon” дэлгүүр бол Лос Анжелес хотод төвтэй, тансаг зэрэглэлийн органик хүнсний сүлжээ бөгөөд ихэвчлэн алдартнууд, нөлөө бүхий хүмүүс үйлчлүүлдэг. Видео бичлэг дээр Кай "Erewhon" бол дэлхийн хамгийн үнэтэй хүнсний дэлгүүр. Гэвч би хүссэн бүхнээ авах болно” гэсэн байна. Бичлэг цахим сүлжээгээр маш хурдан тархаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээтэй шүүмжлэлд өртөөд байна. Социологич эрдэмтэн Майк Неллис ерөнхийлөгчийн ач охиныг XVII зууны үеийн Австрийн гүнж Мари Антуанеттатай зүйрлэж "Талх байхгүй бол бялуу ид” гэж тохуурхсантай утга нэг байна” гэсэн бол Д.Трампын эсрэг консерватив бүлгийнхэн мөн дургүйцлээ илэрхийлж "Энгийн ардын хүүхдүүд Ираны дайнд тулалдаж явахад Д.Трампын ач охин иргэдийн татварын мөнгийг баруун солгойгүй цацаж байна” хэмээн шүүмжилжээ. Зарим хүн ерөнхийлөгчийн ач охиныг цэрэгт татахыг хүртэл шаардсан байна. Кай бол Д.Трампын том хүүгийн охин бөгөөд гольфын алдартай тамирчин, зар сурталчилгаагаар жилд нэг сая гаруй долларын орлого олдгийг хэвлэлүүд мэдээлжээ. 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.