"Зорчигч Тээвэр Гурав"-ын шинэ байртай ахмадууд танилцлаа

"Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ Сонгинохайрхан дүүрэг Тахилтад байрлах өөрийн шинэ байрандаа нүүж оржээ. Тэгвэл энэ өдрүүдэд баазын шинэ барилгатай тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд танилцаж байгаа аж. Энэ талаар тус газрын дарга О.Ганбаатар өөрийн цахим хуудаснаа “Өчигдөргүй өнөөдөр, Өнөөдөргүй маргааш гэж байхгүй гэдэг… Байгууллагын шинэ барилгатай ахмадууд маань ирж танилцаж, бидэнд урмын үг, сэтгэлийн бэлгээ хайрлацгааж бид ч бас хүндэтгэн хүлээж авсаар бна. Та бүхний маань залуу халуун насандаа сэтгэлээ дэвсэж ажилласан энэ байгууллагад хүнд хэцүү цаг үе байсан ч өнөөдөр АЙЛ-ын дайтай АЙЛ болчихсон гэдгээ хойч үе нь ам бардам хэлэхэд таатай бна.

 

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2025 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.