Дундговь аймгийн ТЕНДЕРИЙН БҮЛЭГЛЭЛ Цэцэрлэг сургуулийг ч орхисонгүй !!! Нөхөр нь авлигалын хэргээр ажлаа өгөөд, эхнэр нь нэр дэвшиж байна!!!
  • Дундговь аймгийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Аймгийн 18-ерөнхий боловсролын сургууль, 22цэцэрлэгт 40ш аяга таваг угаагч ариутгагч нийлүүлэх тендерт авлига алба тушаалын хэргээр ял шийтгүүлэн Дэлгэрхангай сумын засаг даргын ажлаа өгсөн этгээд болох АИТХ-төлөөлөгч М.Батсүхийн эхнэр Оюунбилэг нь өөрийн Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Их уудмын говь ХХК-аар 360.000.000төгрөг төсөвт тендер авсан байна.Тухайн тендерийн нөхцөл шалгуурыг хангасан эсэх нь эргэлзээтэй тул АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР шалгаж байна. 1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17.4-д заасан Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна гэсний дагуу Дархан уул аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан тендерийн ТШЗ 18.1 ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох хэсгийн 1-ийн А.Тухайн батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй бараа нийлүүлсэн гэдэг заалтыг зөрчиж байгаа “Өндөр Ханги”ХХК нь аяга таваг угаагч тоног төхөөрөмж нийлүүлсэн нийт үнийн дүн 9.000.000 төгрөг байгаа нь нийт төсөвт өртгийн 360.000.000 0.02хувь болно. 2.Гол нийлүүлэх барааг Монголд нутагшуулаагүй энэ талаар туршлагагүй эрчим хүч,ус цахилгаанд хэмнэлтэй,эдийн засгийн үр өгөөжтэй,хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх зэрэг нь төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулах талаар бодитой зүйл харагдахгүй байна.Барааны бодит зураг угаагч машины угаагч зайлах шингэний талаар мэдээлэл байхгүй байгаа зэрэг зөрчлүүд харагдаж байна.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.