Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнийн хувьд Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гэх намтартай нэгэн. Тодруулбал, 2011 онд Дундговь аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж, 2014 онд Дундговь аймгийн Засаг даргаар сонгогдсон байдаг. Улмаар 2020 оноос хойш аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа. Үндсэндээ бол түүний хувьд 10 орчим жил удирдах албан тушаал хашсан хүний хувьд хаана ямар хуудуутай шийдвэрүүд гарч байгаа вэ гэдгийг хангалттай мэдэх туршлага, эрх мэдэл байгаа юм.
Цаашлаад Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Од-Эрдэнэ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Банк бус санхүүгийн байгууллагатай хэмээн мэдүүлсэн байдаг. Тодруулбал, тэрбээр "Дөрвөн уул" ХК , "Эрдэнэс тавантолгой" ХК, "Молор-Од шоп" ХХК, "Стар кредит" ХХК-д хувь эзэмшдэг. Түүний хувь эзэмшлийн "Стар кредит" компани банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Ингээд харвал, улс төрийн албан тушаалтан банк бус санхүүгийн байгууллагаар иргэдийн мөнгийг “хүүлдэг” бололтой.
toimmedee.mn