УИХ-ын намрын чуулганы нээлтэд 100 гишүүн ирснээр ирц 79.4 хувьд хүрч, нээлтээ хийж байна.
Намрын чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, нийслэлийн Засаг дарга тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээлтэд үг хэлэх үеэрээ “УИХ-ын анхдугаар чуулганаар бид Засгийн газрыг байгуулсан бол ээлжит бус чуулганаар 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотгол зэрэг хэд, хэдэн чухал төслүүдийг хэлэлцсэн.
Энэ удаагийн намрын чуулганаар бид эдийн засгийн тогтвортой хангах, хөрөнгө оруулалтын орчныг илүү боловсронгуй болгож, гадаадын хөрөнгө оруулалтын нэмэгдүүлж, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлж сонголонгоруулах, додоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засг дахь төрийн оролцоог багасгах хууль эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлага байна.
Учир нь манай улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлт гарч, олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+ түвшинд болгон ахиуллаа. Бүс нутгийн орнуудтай харьцуулахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт илүү байж, бидний хийсэн ажил ийнхүү зээлжих зэрэглэлд нөлөөлж, орлогоо төрөлжүүлэх боломжийг нээж өглөө.
Хамтарсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл нь улс орны хөгжлийг шинэ шатанд гаргах, их бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж, нэг хүнд ногдох ДНБ -ийг 10 мянган ам.долларт хүргэж, дунд хугацааны зорилтыг биелүүлэхэд чиглэж байна.
Намрын чуулганаар хэлэлцэх Монгол Улсын 2025 оны төсвийн хууль болон дагалдах хууль тогтоомжууд нь Монгол Улсын ирэх дөрвөн жлиийн хөгжлийн ерөнхий хандлага эдийн засгийн өсөлтийг илүү тодорхойлох тул УИХ -ын зүгээс Засгийн газраас авч хэргжүүлэх мега төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын бодит хүрэх үр дүнг нарийвлан судалж, өмнөх алдаа сургамжаа эргэн санаж, ирээдүйд үүсч болох эрсдэлийг урьдчилан тооцох шаардлагатай байна” гэлээ.
toimmedee.mn