Хан-Уул дүүрэгт эмнэлгийн цонхоор хүн унаж, нас баржээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн цонхоор унаж, нас барсан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр урд шөнө буюу зургаадугаар сарын 13-ны 01:30 цагт Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүл мэндийн нэгдлийн хоёрдугаар давхрын цонхоор хүн унасан гэх дуудлага мэдээлэл иржээ.

Алба хаагчдыг хэргийн газарт очиход тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн цонхоор 50 настай, эмэгтэй унаж, эмчлэгдэх явцдаа нас барсан харамсалтай явдал болсон байна.

Одоо мөрдөн шалгалтын ажиллагаа хийгдэж байгааг мэдээллээ.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.