Энхтайвны гүүрний доор гарсан инженерийн шугамын гэмтлийг засаж хэвийн болголоо

 Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газрын харьяа "Төв түгээх төв” нь Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх 190 орчим километр инженерийн шугам сүлжээ хариуцан ажилладаг. 2023.04.12-ны өдөр Энхтайваны гүүрэн доорх Дулааны 1-дүгээр хэлхээний 300-гийн шугам дээр гарсан гэмтлийг тасралтгүй 8 цаг ажиллаж засав.

Хэдийгээр гэмтлийг зассан ч Улаанбаатар хотын газар доорх инженерийн шугам сүлжээний 60 гаруй хувь нь насжилтын болон ашиглалтын хугацаа дууссан. ОСНААУГ-аас жил бүр өөрийн хөрөнгөөр болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээг засварлах ажлыг тогтмол хийж, туннелийн болон үл хагас нэвтрэх сувагт шилжүүлэх ажлыг төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж байгаа талаар Төв Түгээх Төв”-ийн ахлах инженер А.Даваахүү онцоллоо.
 

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.