Монгол Улсаас илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг АНУ-д хүлээлгэн өглөө

Монгол Улсаас АНУ-д "Андын сэтгэл алсдахгүй” хүмүүнлэгийн тусламжийг хүргэх Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компанийн 7801 дугаартай шууд нислэг өчигдөр АНУ-ын Сиатл хот руу хөөрсөн. 

Монгол Улсаас илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг АНУ-д хүлээлгэн өглөө 

 Тэгвэл онгоц Сиатл хотод газардаж Элчин сайд Ё.Отгонбаяр АНУ-ын Холбооны Онцгой байдлын алба (FEMA)-ны Бүс нутгийн 10-р төвийн дарга М.О.Хэйрд нэг удаагийн хамгаалалтын 60 мянган ширхэг өмсгөлийг албан ёсоор хүлээлгэн өгчээ.

Уг өмсгөлийг Холбооны Онцгой байдлын албанаас Аризона, Невада зэрэг муж руу хүргүүлэхээр хуваарилсан байна.

Боинг компанийн энэхүү "Чингис хаан" буюу B-767 онгоц Монгол-АНУ хооронд анх удаа шууд нислэг хийлээ. Онгоц буцахдаа АНУ-д гацсан Монгол иргэд болон үлэг гүрвэлийн олдворуудыг тээвэрлэнэ. Ийнхүү Монгол, Америкийн агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээгдэж байна.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.