Энэтхэгийн зэвсэгт хүчин энэ сарын 15-нд БНХАУ-тай газар нутгийн маргаантай байгаа Гималайн уулсын бүс нутаг, Ладах муж руу агаар болон газар ангиллын Хеллфайр пуужинтай “Апаче” нисдэг тэрэгнүүдийг авчирсан гэж “The Times of India” сонинд нэрээ нууцалсан цэргийн эх сурвалжийн мэдэгдсэнийг мэдээлжээ. Мөн энэ сарын 15-нд хоёр орны цэргүүд мөргөлдсөн энэ газарт “СУ-30 МКИ”, ”МИГ-29” болон “Ягуар” сөнөөгч онгоцыг илгээсэн байна. Нэрээ нууцалсан эх сурвалж “ БНХАУ манай хилийг зөрчиж санаатай хийсэн дайралтынхаа үеэр 20 энэтхэг цэргийг хөнөөсөн” гэж хэлснийг сонинд эш татан дурджээ. Түүнээс гадна энэтхэг цэргүүд ямар нэгэн мөргөлдөөн гарахад бэлэн байна. Тэд бүх шаардлагатай арга хэмжээг авсан гэв. Харин Энэтхэг болон БНХАУ нь энэ сарын 15-нд хоёр орны цэргүүдийн хооронд болсон мөргөлдөөнд харилцан өдөөсөн гэж нэг нэгнээ буруутгаж байгаа юм. Гэхдээ талууд албан ёсоор мөргөлдөөнийг гадаад харилцааны шугамаар тайван замаар шийдвэрлэнэ гэж мэдэгджээ. Нөгөө талаар Энэтхэгийн ерөнхий сайд Наренда Моди өнгөрсөн бямба гаригт хилийн энэ бүс нутагт эх орныхоо ямх газрыг хэнд ч харуулахгүйн тулд шаардлагатай зөв арга хэмжээг чөлөөтэй хэрэгжүүлэхийг зэвсэгт хүчинд тушаасан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин