Гадаадаас ирэх иргэдэд тавих шалгуурыг нэгээр нэмж, зургаа болгожээ

Гадаад харилцааны  яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг УОК-ын 24 дэх хуралдаанаар долдугаар сарын эхний хагаст таван удаагийн тусгай нислэг хийх хуваарийг баталсан талаар мэдээллээ.

Мөн тэрбээр “Одоогоор 44 улсаас 10355 иргэн нутаг буцах хүсэлт гаргажээ. БНСУ, Япон, АНУ-аас хамгийн олон иргэн хүсэлт гаргасан. Бид гадаадаас ирэх иргэдэд таван шалгуур тавьдаг. Одоо нэмж нэг шалгуурыг тавихаар болсон.

Зургаа дахь шалгуур нь орон байргүй, санхүүгийн гачигдалтай гэсэн шаардлагыг тавина” гэлээ.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.