Зургадугаар сарын 12-ноос эхэлж буй Лондоны цахим загварын долоо хоногийн бүх зүйл бидний үзэж дассанаас өөр байх тул хүмүүс анхны цахим загварын долоо хоногоос юу хүлээхээ сайн мэдэхгүй байна. Лондон цар тахлын хажуугаар загвар зохион бүтээгчид, брендүүд, оюутнуудтай хамтарч ажиллан завгүй байх энэ үе нь ялгаварлан гадуурхалтын эсрэг жагсаал, цуглаануудтай давхцаж буй юм. Анхны цахим загварын долоо хоног уламжлалыг бодвол хэн ч үзэж болохоор, олон талаар нээлттэй зэрэг нь үүнийг загварын долоо хоног гэхээсээ илүү урлагийн наадам, санал бодлоо хуваалцах талбар болгох бололтой. Мөн ийнхүү тайзан дээр алхах моделиудыг өөдөөс нь харж үзэх боломжгүй болсон нь зарим мэргэжилтнүүдийн хувьд эргэн тойрны үзэгчдийн ярианд сатааралгүй загвар зохион бүтээгчийн ертөнцөөр төгс аялах боломж олгосон сайхан завшаан болж байна. Эргэн санавал өнгөт арьст дизайнерууд болох Бианка Сундерс эршүүд байдлын тухай өөрийн харах өнцгийг Брюс Паск, Неймэн Маркус, Николас Дали нартай хамтран психеделик жааз үзүүлбэрээ толилуулж, өөр олон улсын загвар зохион бүтээгчид ном хүртэл хэвлүүлж, нэвтрүүлэг гаргаж, кино бүтээсэн зэрэг нь энэ удаагийн загварын долоо хоногийн онцлох үйл явдлууд байв. Мөн олон улсад өрнөж буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг жагсаал ч загварын салбарт нөлөөлж буй нь мэдрэгдэж байна.