"ЗЭРЭГЛЭЭ" НААДАМД 12 ОРНЫ УРАН БҮТЭЭЛЧ ОРОЛЦОНО

 

 

Олон улсын медиа урлагийн тав дахь удаагийн "Улаанбаатар" наадам энэ жил "Зэрэглээ" сэдвийн хүрээнд энэ сарын 18-наас ирэх сарын 8-нд цахимаар болохоор болжээ.  

Шинэ коронавирусний цар тахал нийгмийн амьдралын тогтсон хэв маягийг өөрчилж байгаа нь соёл урлагийн салбарт ч мөн ялгаагүй хувьсан өөрчлөгдөх, цахим хэлбэрт ажиллах хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Энэ хүрээнд техник, технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой тус наадам нь цахим хэлбэрээр зохион байгуулагдаж олон улсын медиа уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өрнүүлэхээр болжээ. Тус наадамд нийт 12 улсын уран бүтээлчдийн гурван цогц бүтээлийг танилцуулна. 

Тус наадмын хүрээнд “Зэрэглээ” Монгол-Герман уран бүтээлчдийн хамтарсан Монгол дахь анхны 360 хэмт дүрс бүхий уран бүтээл, “Эрчим” Голланд-Монгол уран бүтээлчдийн хамтарсан видео, медиа инстоляцийг цахим хэлбэрээр олон нийтэд хүргэх юм.  

Мөн Монголын урлагийн зөвлөлийн “Урлагтай Яриа” цувралыг зохион байгуулах ба “Цахим контентын эерэг ба сөрөг талууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.