Тус албанаас Нийслэлийн Туул, Улиастай, Сэлбэ зэрэг голуудын эрэг ойр орчимд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтаар ажиллахад иргэд усны сан бүхий газарт тээврийн хэрэгслийг угааж, орчныг бохирдуулж байгаа зөрчил ихээр үйлдэгдэж байсныг материалжуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, зөрчил гаргасан иргэдэд торгуул оногдуулжээ.
Тухайлбал,
- усны сан бүхий газарт хог хаягдал хаясан,
- эсхүл машин техник, бохир зүйл угаасан,
- эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /100 мянган төгрөг/, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй /1 сая төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу торгосон байна.
Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйл
8.Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хүрээлэн байгаа орчиндоо ээлтэй амьдарцгаая! Хог хаягдлаа зориулалтын газар хаяж хэвшихийг Экологийн Цагдаагийн албанаас уриалж байна! Хогоор бүү хорло!