ЭМЯ:Тусгаарлан ажиглах байранд  38 хүүхэд, 18 жирэмсэн эмэгтэй байна

 Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийсэн. Тус яамны мэдээлснээр ХӨСҮТ-д өчигдөр нийт 374 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэхүү шинжилгээнд ачаа тээврийн жолооч, тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээ, тандалтын шинжилгээнүүд хамаарч байна.

Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 4442 иргэнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Ажиглалтад 263 хүн шинээр орж 1638 хүн тусгаарлалтад байна. Тусгаарлан ажиглах байранд 1-5 насны 38 хүүхэд, 18 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 65 хүн байна.

Өчигдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 10-нд Нурсултан- Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 175 иргэний 3065 ачаа тээш, найман автобус, онгоцыг ЗӨСҮТ-ийн баг ариутгаж халдваргүйжүүлэн ажиллажээ.

Өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр оюутан эдгэрч, дараагийн хяналт руу шилжсэн байна.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.