“LUXURY STORY” ПЭЙЖ ХУУДАС БУСДЫГ ЗАЛИЛСААР БАЙНА

Цахим залилангийн гэмт хэрэг олширсоор байгааг хууль, хяналтын байгууллагаас иргэдэд анхааруулсаар байна. Гэвч пэйж хуудсын худалдаа нэрийдлээр дамжуулан урьдчилсан захиалга нэрийдлээр иргэдийн мөнгийг 100 хувь залилж байгаа пэйж хуудас олширсоор байна. “LUXURY STORY” пэйж хуудсаар захиалга өгч, захиалга өгсөн иргэдтэй холбогдож, захиалгат ямар ч асуудал гардаггүй, захиалгынхаа мөнгийг 100 хувь шилжүүлэх ёстой хэмээн иргэдийн мөнгийг залилж байна.

Түүнчлэн бусад хүмүүс захиалгынхаа барааг авсан мэтээр талархсан постуудыг оруулж 7-14 хоногт ирнэ гэсэн бараа бүтээгдэхүүнийг рекламдсаар байгаа юм.

40000 орчим дагагчтай энэ пэйж хуудсаар дамжуулан мөнгөө алдсан иргэд олноороо байгаа боловч, 1 сараас дээш хугацаанд 3,4 7 хоногийн дараа ирнэ гэх мэтээр иргэдийг аргалж байдаг. Мөн цаг, заваа хэмнэж  үйлчлүүлсэн иргэд хөөцөлдөж явахгүйг далимдуулж одоог хүртэл залилан хийсээр байгаа юм. Энэ пэйж хуудас нь өөр 2-3 пэйж хуудсаар дамжуулан мөн залилан хийж байж болзошгүй юм.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.