АВСТРАЛИ УЛС РУУ ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН ШУУД НИСЛЭГИЙГ АНХ УДАА ХИЙЛЭЭ

Австрали улс руу "МИАТ" ТӨХК-ийн онгоцоор тусгай үүргийн нислэгийг урьд шөнө /06.06/ хийлээ. Манай улсын хувьд анх удаа Австрали улс руу иргэний агаарын тээврийн шууд нислэг хийж буй тохиолдол боллоо.

Оюутолгой компани Австрали Улс руу ажилчдаа хүргэхээр “МИАТ” ТӨХК-ийн онгоцыг түрээслэн нислэг үйлдсэн юм. Австрали улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэйв Воусэн энэ үйл явдалд Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал болж байна гэдгээ илэрхийсэн байна. Мөн манай хоёр орны оюутан сурагчид, хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийг шууд холбох ирээдүйн шинэ боломжийн эхлэл гэдгийг цохон тэмдэглэлээ. Австрали руу ниссэн манай тусгай үүргийн онгоцоор 250 иргэнээ /06.08/ ирэх даваа гарагийн өглөө Сиднейгээс авч ирэх юм.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.