ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОРГОХ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ
Дээд боловсролын сургалтын байгууллагуудын эчнээ хэлбэрийн сургалтын төгсөлтийн үйл ажиллагаанд хийсэн урьдчилан сэргийлэх шалгалтын дүнг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас танилцуулав. 019-2020 оны хичээлийн жилийн эчнээ, орой хэлбэрийн сургалтын хаврын төгсөлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж, төрийн бус өмчийн 32 их, дээд сургуулийг хамруулжээ. 
Илэрсэн зөрчлүүдийн хувьд

  • багш, урлагийн боловсрол” мэргэжил хөтөлбөрт өдрийн хэлбэрээр сургалт зохион байгуулах зөвшөөрөлтэй байхад орой, эчнээ хэлбэрээр сургалтыг нэг жил зохион байгуулсан
  • зарим мэргэжил хөтөлбөрүүдийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан суралцах хугацааг баримтлалгүйгээр зохион байгуулсан;
  • багш, сургуулийн өмнөх боловсрол”, “багш, бага ангийн боловсрол” мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнүүдэд ерөнхий суурь хичээлүүдийг судлахаар бүрэн тусгаагүй;
  • статистикийн мэдээг үнэн зөв өгөөгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ. 
Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар зургаан их, дээд сургуульд улсын байцаагчийн 21 заалт бүхий таван албан шаардлага өгсөн байна. 
Харин 10 их, дээд сургуульд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу шийтгэл оногдуулж, бүрэн барагдуулжээ. 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.