Архийг COVID-19-өөс сэргийлнэ гэж хэрэглэснээс олон хүн хордож нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн эргэн тойронд өрнөж буй  тандалт, судалгааны тоймыг цувралаар хүргэж буй юм.Иран улсад архийг COVID-19-өөс сэргийлнэ гэж хэрэглэснээс олон хүн хордож нас баржээ. Нигер, Вьетнам улсад гидроксихлорихин эмийг коронавирусээс сэргийлж хэтрүүлэн хэрэглэсний улмаас хордсон тохиолдол гарчээ. Мөн АНУ-д хлорын найрлагатай цэвэрлэгээний бодис ууснаас гэр бүлийн 2 хүний 1 нь нас барж, нөгөө нь эрчимт эмчилгээнд байна.

 

  • Хятадын эрдэмтдийн судалгаагаар COVID -19 цельсийн +5-с +15 градус болон 1м куб агаарт чийгшил 3-10 байхад вирус идэвхтэй үрждэгийг тогтоосон байна. Эрдэмтэд цаг агаар дулаарснаар дэгдэлт буурахгүй гэж үзжээ.
  • Ухань хотын эрдэмтэд COVID -19-ийн 40 гаруй хувь шинж тэмдэггүй байгаа тул өвтнийг эрт илрүүлж тусгаарлах нь халдвар тархахаас сэргийлэх бөгөөд амны хаалт тогтмол зүүж, зай барьж хэвших нь чухал болохыг анхааруулжээ.
  • Хятадын эрдэмтэд гэр бүлийн гишүүдийн дунд COVID-19-ийн халдвар тархах эрсдэлийг судалжээ. Хэрэв гэр бүлийн хэн нэгэн гишүүнд хоолой сэрвэгнэх, ядрах, бие тавгүйтэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрмэгц амны хаалт зүүх нь халдвар дамжих эрсдэлийг 79%, хатуу гадаргууг халдваргүйжүүлэх нь 77%-аар гэр бүлийн бусад хүмүүстээ халдварлах эрсдэлийг бууруулна гэжээ.
  • Шанхай хотын Фудан их сургуулийн Хуашань эмнэлгийн судлаачид гурваас доош насны хүүхдүүдийг гадуур авч явахгүй байх, бага насны хүүхэдтэй айл өрх гэртээ хүн урихгүй байх нь коронавирусээс хамгаалах хамгийн энгийн арга болохыг онцолжээ. Тэрээр мөн 50-аас дээш насныхан болон хүндээр өвдөх магадлалтай, ялангуяа 70, 80 настай ахмадууд нэн эрсдэлтэй бүлэгт байгааг дахин анхаарууллаа.
  • Францын эрдэмтэд 53 эмнэлэгт COVID-19-тэй 1317 өвчтний дунд судалгаа хийхэд чихрийн шижинтэй 10 хүн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авснаас хойш 7 хоногийн дотор нас барсан байна.
  • Францын эрдэмтэд нохой коронавирусийн халдвар авсан тохиолдолд суулгах, хоолонд дургүй болох, бөөлжих зэрэг ходоод, гэдэсний хямралын шинж тэмдэг илэрнэ. Эмчилгээг цаг алдалгүй эхэлсэн тохиолдолд 5-7 хоногийн дараа эдгэрэх ба эмчилгээний үр дүн 80% гэжээ.
  • Иран улсад COVID-19-ээр өвдсөн 107 настай эмэгтэй эдгэрсэн нь хамгийн өндөр настай тохиолдол боллоо.
  • БНХАУ-н эрдэмтэд гэр бүлийн дунд коронавируст халдвар тархах байдлыг судалжээ. Агаар сэлгэлт хийх буюу цонхоо тогтмол онгойлгох, хүн хоорондын зайг 1м-ээс доошгүй байлгах, гар байнга хүрдэг гадаргууг тогтмол халдваргүйтгэх нь гэр бүлийн бусад гишүүдэд халдвар тархах эрсдэлийг бууруулж байсан судалгааны дүн гарчээ. Халдвар авсан хүн эмнэлзүйн шинж тэмдэг үзүүлэхээс өмнө маск зүүх нь халдвар дамжуулах эрсдэлийг 79%, гадаргууг халдваргүйжүүлэх нь 77%-иар тус тус бууруулж байсан байна. Халдвартай хүнтэй нэг гэрт байх нь халдвар авах эрсдэлийг 18 дахин ихэсгэж байсан байна. Халдвар авсан хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө маск зүүх нь халдвар бусдад тархах эрсдэлийг бууруулж байсан байна.

                                                                                                                                                                                                                                  Эх сурвалж: ЭМЯ

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.