Эх сурвалж: https://www.clickorlando.com
Цар тахлын үед хүртэл авлигачдын үйлдэл буурахгүй байна. Амьсгал дэмжих аппарат, маск, бусад эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлттэй холбоотой авлигын хэргүүдээс үүдэлтэй албан тушаалаа орхиж буй албан тушаалтнууд Аргентинаас Панам хүртэл байна. Үйлдвэрлэгч нар үнэ хөөрөгдөх, хямралыг боломж гэж харж буй улс төрийн холбоотой зуучлагчид зэрэгтэй холбоотой байна. “Ямар нэгэн хүнд нөхцөл үүсэхэд зардлын хяналт сулардаг ба ашиг олохын тулд энэхүү боломжийг ашиглах сонирхолтой хэн нэгэн гарч ирдэг” хэмээн Перу Улсын ерөнхийлөгч асан Алберто Фужиморийг яллаж байсан прокурор асан, 2014-2017 онд Транспарэнси интерншл байгууллагын даргаар ажиллаж байсан Хосе Угас мэдэгдсэн.
Латин Америкт цар тахал тархаж буй энэ үед нас барагсдын тоо нэмэгдэх, эмнэлгүүд дүүрч, эдийн засаг унах аюул тулгараад байна. Мягмар гаригт Рио де Жанейрогийн цагдаагийн газрынхан хээрийн эмнэлэг барих хөрөнгөнөөс 150 сая ам.доллар шамшигдуулсан хотын захирагчийн гэрт нэгжлэг хийв. Харин Колумб Улсад 32 хотын захирагчаас 14 нь хөрөнгө шамшигдуулсан, худалдан авалтын ажиллагааны хууль зөрчсөн зэрэг асуудалд шалгагдаж байна. Аргентин Улсад улс төрийн нөлөө бүхий этгээд 15 000 ширхэг N95 маск худалдан авахад оролцсон асуудлыг прокурорууд шалгаж байна. Эдгээр маскийг 10 дахин илүү үнээр худалдан авсан байна.
Хамгийн том хэрэг Боливи Улсад гарчээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд 170 амьсгал дэмжих аппаратыг хэт өндөр үнээр авсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан юм. Тус аппаратыг нэгийг нь 28000 ам.доллараар авсан гэсэн боловч Испанийн үйлдвэрлэгч нь 6000 евро буюу 6.500 ам.доллараар борлуулсан гэж мэдэгдсэн. Гэтэл эдгээр аппаратыг удаан хугацаанд ашиглах боломжгүй юм.
Иймэрхүү төрлийн асуудал мөн Панам Улсад гарсан. Ерөнхийлөгчийн туслах ажлаасаа халагдаж, дэд ерөнхийлөгч огцрохоор болов. Эдгээр нь нэг бүрийн үнэ 50 000 ам.доллараар 100 ширхэг амьсгал дэмжих аппарат худалдан авсан хэрэгт буруутгагдсан юм.
Цар тахалтай холбоотой гарч буй нотлогдсон гэмт хэргийн тоогоор Бразил Улс дэлхийд хоёрт орж байна. Бразилийн цагдаагийн байгууллагад “Корона жато” гэх цар тахалтай холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах хэсэг байгуулагдаад байна.
Цар тахал зөвхөн Латин Америкт төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт гэмт хэрэг гарах шалтгаан болж байна. Испани, Итали болон бусад улс орнуудад цар тахлын үед байж боломгүй гэмт хэргүүд гарч байна. АНУ-д Катарина хар салхины улмаас учирсан хохирлыг буруулахад зориулсан 1 тэрбум ам.долларын 16 хувийг шамшигдуулсан гэсэн тооцоолол байдаг. Гэтэл баян ядуугийн ялгаа ихтэй, нийгммийн халамж хүнд байдаг Латин Америкт төсвийн хөрөнгийг шамшигдуулах асуудал нь байж боломжгүй зүйл юм. Учир нь Латин Америкийн ихэнхи улс оронд нийт ажиллагчдын тал хувь нь эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн хангамжгүй албан бус хөдөлмөр эрхлэдэг.
“Бид ялагдлаа. Авлигын цомыг хэн хожив?” нэртэй тус бүс нутгийн хамгийн ноцтой авлигын хэргүүдийн талаар өгүүлэх номын зохиолч Мартин Капарос “Энэ бол асуудал хэмээн” хэмээн мэдэгдсэн. Энгийн үед дэлхийн эрүүл мэндийн салбарын зардлын 10-25 хувь буюу тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгө авлигын улмаас алдагддаг хэмээн Америкийн улс орнуудын хөгжлийн банкны авлигын шинжээч Роберто де Мишелэ тэмдэглэсэн. Гэтэл байгалийн гамшгийн үед эсхүл онцгой нөхцөл байдлын үед авлигын эрсдэл улам нэмэгддэг.
toimmedee.mn