Б.Отгонсүх: Баянбүрдийн тойргоос III,IV хороолол чиглэлийн зам засварын ажил ирэх сарын 11-нд дуусна

аянбүрдийн тойргоос-Эх Нялхасын зүүн урд уулзвар хүртэлх 0.6 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр хаасан.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “ Баянбүрдээс хороолол чиглэлийн замын хойд хэсгийг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 11-ний өдрийн хооронд хааж, зам засварын ажил эхэлсэн.

Инженерийн шугам сүлжээний сэтэлгээ, хуучин асфальтбетоныг дахин боловсруулах аргаар шинэчлэх, нэмж хоёр үе асфальт бетон хучилт хийхээр төлөвлөж байна.

Тус зам нь 1988-1989 оны хооронд троллейбусны шугам явуулахаар анх баригдсан. Үүнээс хойш Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр жил бүрийн урсгал засвар хийгдэж байсан. Энэ онд шинэчлэлт хийхээр төлөвлөн авто замын ажлыг эхэлсэн. " гэсэн мэдээллийг өглөө.

Цаашид авто замын урд тал буюу Эх Нялхасын зүүн урд уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 0.6 км авто зам болон Баянбүрдийн тойргийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шат дараатай хязгаарлах болно. Хөдөлгөөн хязгаарлах хугацаанд авто замын нэг урсгалыг хааж, эсрэг чиглэлд хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх тул зорчигч та бүхэн авто замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцоорой.

http://www.zaluucom.mn/read/4a59af2ea

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.