БАРИЛГЫН САЛБАРЫН ХАБЭА-Н АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

Барилга, хот байгуулалтын яам дөрөвдүгээр сарыг “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” болгон зарлаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хэрхэн мөрдүүлэх зэрэг сургалт зөвлөгөө, мэдээллийг үе шаттай хүргэж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яам, Оюутолгой ХХК-тай хамтран ажиллаж байна. 

Тэгвэл БХБЯ,  Оюутолгой ХХК-тай хамтран явуулж буй барилгын салбарын ХАБЭА-н хоёр дахь удаагийн сургалтыг  тавдугаар сарын 1-ны өдөр зохион байгуулах гэж байна. Сургалтанд Төрийн болон Аж ахуйн нэгж байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, инженер техникийн ажилтнууд, удирдах албан тушаалтнууд хамрагдах юм. 

Сургалт үнэ төлбөргүй явагдах бөгөөд тавдугаар сарын 1-ны өдрийн 09.00 цагт "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын хурлын танхимд зохион байгуулагдана. 

Сургалт: 

-Өндөрт аюулгүй ажиллах / Уналтаас сэргийлэх систем, уналтаас хамгаалах систем/

-Хязгаарлагдмал орчин болон өндөр хэмийн ажил 

-Оюутолгойд аюулгүй ажиллагааг хэрэгжүүлж буй туршлага зэрэг сэдвийн хүрээнд явагдана 

Сургалтанд хамрагдахыг хүсвэл доор холбоосоор бүртгүүлэх боломжтой. 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSePZrf2A-8RU5_ZCtoIspO5-9MgWpgbep72QcCQS7bx3efOBA/viewform

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.