МАН Баянзүрхийн ИТХ-д олонхи болсон учир өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд буюу 15 хоногийн өмнө ИТХ-ын хуралдааныг хийж, Засаг даргад Э.Бат-Амгаланг нэр дэвшүүлж,хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга батламжилсан. Гэвч тус дүүргийн АН-ынхан дүүргийн ЗДТГ дээр болон нийслэлийн ЗДТГ дээр өдөр,шөнөгүй “тэмцэл” хийж,өнөө хэр хууль ёсоор гарсан шийдвэр хэрэгжихгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. “Тэмцэл” гэдгийг хашилтад хийсний учир нь Баянзүрхийн АН-ын цөөхөн хүн, тэднийг тойрон хүрээлэгчид дүүргийн хөгжил,шударга ёсны төлөө тэмцээд байгаа хэрэг биш гэдгийг нийтээрээ мэддэг болсон. Харин ч долоон жил хагаралдсан, дотоод хагаралдаанаас яаж амьд гарах вэ л гэж “тэмцэлдэж” ирсэн Баянзүрхийн АН-ынхнаас дүүргийн удирдлагыг хурдхан салгаад өгөөч гэж тус дүүргийнхэн хүсэж байгаа. https://gereg.mn/news/18437
Баянзүрхийн АН-ынхан дотоод тэмцлээсээ болоод ажлаа хийдэггүйгээс дүүрэг нь хогондоо дарагдсан,ажил төрөл нь огт явахаа байсныг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлсэн. Хотын дарга үнэнийг л хэлсэн. Харин ч зөөлөн хэлэх шиг болсон.Гэтэл ингэж хэллээ гээд хотын дарга руу дайрдаг л ажилтай болов. Өөрсдийгөө гялайлгах ахиц дэвшил,амжилт байхгүй болохоор аргагүй ч байх. АН Баянзүрх дүүрэгт засаглаж байхдаа төсвийн асар их мөнгөөр гараа угаасан баримтууд ч дэлгэгдсэн.
Баянзүрх дүүрэгт Нийслэлийн аудитын газраас хийсэн шалгалтаар 2015 онд 1.5 тэрбум, 2016 онд 5.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. 2017 оны эхний найман сард төсвөө огт батлалгүй, дур зоргоороо хяналтгүйгээр захиран зарцуулсан тухай дүүргийнх нь ИТХ-ын төлөөлөгчид ярив. Энэ бүхнээс харахад долоон жил Баянзүрхээр тоголсон,дураар авирласан хүмүүс эрх дархаа хадгалж үлдэхийн тулд л иргэдийн нэр барин улайрч байгаа нь тодорхой байна.
Тиймээс Баянзүрхийг цэгцлэх, хуулийн дагуу томилогдсон дараагийн удирдлагад ажил хийх боломж олгох хэрэгтэй. Засаг дарга С.Амарсайханы хэлсэнчлэн хот даргатай гэдгээ харуулж,Баянзүрхийг л хурдан цэгцлээд өг. Дарга яривал Баянзүрхэд АН-ын дарга нар шиг хэрэггүй хүмүүс алга. Тэд төсвийн мөнгөөр наадсаар иржээ. Нам яривал мөн адил.Долоон жил хагаралдсан АН-ынхан огт хэрэг алга. Ядаж л дүүрэг дээрээ эвтэй найртай нэг зүгт харан зүтгэж байгаа МАН-ын гарт удирдлагын эрхийг хурдан шилжүүлж өгөх хэрэгтэй байна.
Gereg.mn
toimmedee.mn