Монголын залуучуудын холбооноос УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурлын 2-р шатны шалгаруулалт 2018 оны 10-р сарын 25, 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 2-р шатанд оюутан 78, залуу багш 75, эрдэмтэн 41 нийт 194 судлаач оролцож салбар салбарын шилдгүүдийг тодрууллаа.
Шалгаруулалтад: Гэгээрэл - эрдэм мэдлэг, Боловсрол - эрүүл мэнд, Мөргүншил - Соёл хүмүүжил, Барилга - хот төлөвлөлт, Зам тээвэр - аялал жуулчлал, Эрчим хүч, Хөрөнгө санхүү, Үйлчилгээ, Үйлдвэрлэл гэсэн 9 салбараас 23 судлаачдын бүтээл шалгарсан байна. III шатны шалгаруулалт 10 сарын 30 ны өдөр МУИС-ын шинэ номын сангийн 5 давхарын 501 тоотод хурлын танхимд болно. Энэ үеэр салбар, салбарын оролцогчид шилдэг илтгэлүүдээ хэлэлцүүлэх юм.
Дараагийн шатанд Хүн нийгэм, Дэд бүтэц, Улс ардын аж ахуй салбараас оюутан судлаач, залуу, багшсудлаач, эрдэмтэн судлаач ангилал тус бүрээс нийт 9 илтгэлийг шалгаруулна.
toimmedee.mn