21 аймгийн дунд зохион байгуулагддаг хөл бөмбөгийн аварга шалгаруулах “Үндэсний цом”-ын тэмцээнд Увс аймгийн баг тамирчид амжилттай оролцож, Увс аймаг багийн спортын түүхэндээ анх удаа Улсын аварга болсон билээ. Баг тамирчдыг аймгийн удирдлагууд хүлээн авч баяр хүргэж, мөнгөн урамшуулал олголоо. Мөн цаашдын спортод нь амжилт хүсэж, дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.