П.ДАМДИН ГУАЙ БОЛОН МОНГОЛ ТУЛГАТНЫ 100 ЭРХЭМ НЭВТРҮҮЛГИЙН БАГИЙНХАН УВС АЙМАГТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Монгол улсын Хөдөлмөрийн баатар Паавангийн Дамдин гуай “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож байна. Тус зураг авалтыг Увс аймагт хийхээр хүрэлцэн ирсэн Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн баг бүрэлдэхүүн болон П.Дамдин гуайг Увс аймгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар Паавангийн Дамдин хэмээх энэ эрхэм өмнө нь Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсны зэрэгцээ хуучнаар МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын албыг тус, тус хашиж явжээ. Тэрбээр энэ жил 87 насыг зооглож буй буянтай буурал. П.Дамдин Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Ханхөхий уулын Цагаан толгой гэдэг газарт 1931 онд төржээ.

Паавангийн Дамдин хэмээх энэ эрхэм хүн Монгол оронд аж үйлдвэр гэх юмгүй байхад энэ салбарын сайдаар 30 гаруй жил ажиллахдаа Монгол орныг аж үйлдвэржсэн орон болгосон юм.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.