Хориглосон хугацаанд "Хурдан морины уралдаан" зохион байгуулсан этгээдүүдийг яах вэ

Монгол Улсын Засгийн газрын 2018.03.27-ны өдрийн ээлжит хуралдаанаар 2018 оны 06-р сарын 01-нийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон.

Тодруулбал мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор бүх аймаг, суманд хурдан морины уралдаан зохион байгуулахыг 2018 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл хориглож, шүлхий өвчний голомттой болон өвчин илэрсэн аймаг, сумдад малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон.

    Гэтэл хууль санаачлагчид болон сахиулагчдыг хуулиа дээдэлж, хурдан морины уралдааныг зөвшөөрөгдсөн цагт нь шударга сайхан зохион байгуулдаг болохыг шаардаж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлээд явсан этгээдүүд өөрсдөө Засгийн газрын тогтоолыг зөрчиж, хориглосон цагт буюу 5-р сард хурдан морины уралдаан зохион байгуулаад явааг юу гэж ойлгох вэ?.

   Сэтгүүлч миний бие буруу санаагүй бол Засгийн газрын тогтоолыг зөрчиж уралдаан зохион байгуулсан "Морин уралдааны уламжлал, шинэчлэлийн хөдөлгөөн"-ийхөн сүрхий хууль журам сахиулж, шударга сайхан байхыг шаардаж хэвлэлийн хурал хийж, хурал цуглаан хүртэл зохион байгуулсан. Тэгсэн хирнээ хориглоод байхад уралдаан зохион байгуулаад явааг нь харахаар энэ хөдөлгөөнийхөнд тогтоол, шийдвэр хамаардаггүй бололтой. Энэ мэт ажил, ам хоёр нь зөрсөн этгээдүүдийн увайгүй үйлдлүүд хэрээс хэтэрч байгаагаас үзэхэд Монгол Улсын Засгийн газар гаргасан тогтоол шийдвэрийнхээ араас хяналт тавьдаггүй нь тодорхой байна.

Засгийн газрын тогтоолыг зөрчиж, хориглосон хугацаанд буюу 5-р сард хурдан морины уралдаан зохион байгуулсан байдал.

Хууль журам, тогтоол шийдвэрээ дагаж, шударга сайхан байхыг шаардаж хэвлэлийн хурал хийж, хурал цуглаан зохион байгуулсан байдал.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.