БЗД-ийн Ардчилсан намын хэсэг нөхөд намын удирдлагынхаа эсрэг жагсаж байтал гэнэт Бат-үүл гарч ирээд дэмжиж цугласан хэдэн хүний цусыг нь хөөргөж жинхэнэ хошгоруулав. Учрыг нягталж үзтэл мань баатар эр тэдэнд ч нээх хайртайдаа биш БЗД-ийнх нь газартай холбоотой хувийн эрх ашгийн асуудал байж. Газар авч байсан тухайн үеийн газрын наймаагаараа алдаршсан Дүүргийн засаг ноён Пүрэвдаваа Үүл ах хоёрын хоршсон ханцуйдах наймаа юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлт БЗД 12 хорооны нутагт "Түмэн амгалан" цогцолбороор хэрэгжинэ гэж аав Бат-үүл хүү Чулуудайг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулснаас хойш 5 жил өнгөрсөн ч ухсан нүхнээс өөр бүтээн байгуулалтгүй өчнөөн айлыг эд хөрөнгө, сэтгэл санааны хохиролд учруулсан. Ойрын өдрүүдэд ерөнхий сайдыг дагаж Хятад улсад очоод 200 сая$ оор Түмэн амгалан цогцолборыг барина гэж гэрээ хийж байна. 5 жилийн хугацаанд хохироосон айлуудын хохирлоо төлөх мөнгөгүй бултаж байгаа Грандлайн ХХКд энэ төслийг хэрэгжүүлэх эрх байхгүй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгч аавтай хүү том мөрөөдөж явна. Офшшорт нэр нь цохиж явсан түүнд дахин дахин төсөл өгөөд байх шаардлагагүй. Өөр хариуцлагатай сэтгэлтэй компанид итгэ, даатга,
Шүүхэд маргаан үүсгэсэн байгаа тул эцэслэн шийдвэрлэтэл энэ компанид боломж олгохгүй байхыг шаардана.
Мөн энэ бузар үйлдлийнхээ төлөө олон хүнийг хөлдөө бүү чир. Eр нь Элбэгдорж, Бат-үүл гээд нөхдүүдээ нүглээ өөрсдөө үүрэхгүй үр хүүхдүүдээ бузар замын харгуйгаар гишгүүлээд байдаг нь яасан мундаг эцгийн сэтгэл вэ.
toimmedee.mn