Ерөнхийлөгч Х.Баттулга 90-ээд онд Германд неонацистуудын халдлагад өртөж балрах шахаад азаар сайхан сэтгэлт Герман хөгшчүүлтэй таарч амь гарсан тухайгаа ярьсан байна лээ. 90-ээд оны монголчууд биднии дүр төрх л дөө. Ганзагчид дээрэм, хүчирхийлэл, аллага таллага, зодоон цохион юу эсийг үзэхэв. Ёстой л хэдэн гахайгаа үүрээд гал, усан дундуур ухэл дундуур туучдагсан.
Өргөн Сибирийн хэлтэрхий Уралын нурууны хормойд орших Свердловск хотод бидний хэдэн монголчууд аж төрцгөөнө.
Дэлхийн II дайны үед Сталины тушаалаар зэвсгийн үйлдвэрүүдээ Уралд тараан байршуулсан гэдэг. Түүний ихэнхи нь Свердловскт төвлөрсөн. Тэр утгаараа "Хаалттай хот”-ын статустай. Энд зөвхөн монголчууд л зорчино, монгол иргэд л суралцдаг голдуу оюутнууд төрөл бүрийн инженер, хүнд хөнгөн үйлдвэрлэл, нийгмийн, ухаан эдийн засаг, дуу хогжимийн чиглэлээр суралцана.Тогсогчдоос нь нь олон алдартнууд төрөн гарсан.
Хожим ЗХУ задрахад Англи, Америк, Герман ,Хятад,Франц гээд өрнөдийнхөн Свердловскт Консулын газраа нээхээр уралдсан юм.
Зүсэн бүрийн үндэстэн, ястан хөлхсөн энэ хотод 90-ээд оны эхээр монголчууд олноороо ирж ганзагын наймаа эрхлэн суурьшиж байсаны нэг нь минии бие юм. Дассан газрын даавуу зөөлөн гэгчээр миний бие олз омог хайн ирсэн монголчууддаа тус нэмэр болчих санаатай газарчилж, хэлмэрчилэхээс авахуулаад юу эсийг хийх билээ олон жилийг үдсэн.
Би болон Свердловскийн монгол оюутнууд ч ганзагчдынхаа Улаанбаатараар дамжуулан Эрээнээс оруулж ирсэн барааг зах дээр борлуулж өгснийхөө шанд хөөрхөн хэдэн төгрөг олж амьжиргаа залгана . Тэр уеийнхэн дунд өдгөө дарга, сайд хийж УИХ гишуун бас олигархи болж хөрөнгөжсөн цөөнгүй нөхдүүд байна даа,
Ийнхүү Уралын нурууны намар хаврын шавхайтай сэруун уйтгартай амьдрал дорхноо амь ороод явчихлаа. Харамсалтай нь, ажин түжин аятай эвтэй явж байсан амьдрал маань төд удалгүй амь өрссөн "тулааны талбар” болж орхисон юм. Зах зээлийн шуурганд хийстэл цохиулсан орос ах нарын маань зан ааш танигдахаа байж, энд тэнд "Бригад”-ууд байгуулагдаж оорсдийн эзэмшидэг талбай эзэмшилтэй болж ,юуны түрүүнд гаднын худалдаа наймаа эрхлэгчдийг тонож орлого олдог ажлаа эхлүүлэв. Гахайгаа үүрээд вагонаас буугаад хоёр алхав уу үгүй юу зодуулж дээрэмдүүлдэг боллоо. Буу, хутгаар зэвсэглэсэн дошны атманууд олон таван үггүй нүцгэлж олсон хэдэн рубльэ солиход нь хульхидана .
Олон хүнийг энэ мэтээр шатаасан даа. Мань мэт ч энэ солиорлын давалгаанаас мултраагүй. Юу ч үгүй болтлоо мулзлуулж ч явлаа. Гэхдээ бас танагтайгаа. Өмссөн таавчиктайгаа үлдсэн хүн ч бий. Идэх хоол, орох оронгүй, буцья гээд зардалгүй болсон монголчууд маань балраад ирэхээрээ сэтгэлийнхээ үзүүрт горьдлого тээсээр Консулаа зорино доо.
Тэр үед монгол оюутнуудыг хариуцсан Консул Буяннэмэх гээд сайхан ах байв. Сургуулиудын удирдлагуудтай сайн харилцаатай ядарсан монголчуудаа оюутны байраар унэгуй хоноглуулаж монголын галт тэрэгэнд нуурээ улайлган гуйж унэгуй суулгаж явуулана. Ингэж нутагтаа ирсэн олон хун бии дээ, манайхан нэрлэхуу болохоор уншаад л онгорох байх.
Гээд ганц сайхан сэтгэлээр хэчнээн хүнийг хооллож, ундалж, замын зардал, толгой хоргодох оронгоор хангаж чадах билээ. Тэр олон хүний ая эвийг олж, алдаж эндсэн, хохирсон монголчуудынхаа төлөө тэр хүн их зүтгэсэн дээ. Гол нь мань хүн оросуудтай их сайхан нөхөрлөж эв аяыг нь сайн олдог хун байв. Дээрэмдүүлж, зодуулж, тамхи хоолны мөнгөгүй болтлоо шалдаа буусан мань мэтийг алба, амины зарим найзтайгаа танилцуулна.
Тав, арван рублийн ажил олоод өгчих санаатай л тэр. Тэдэн дундаас "Монгол Костя” хэмээх Харбин рестораны эзэн нүдэнд дулаахан жинхэнэ орос эр монголчуудад бусдаасаа илүү элэгтэй хандана. Буяа ах намайг алдаж онож явааг минь Костя ахад хэлсэн л биз. Нэг өдөр Консулын гадна тааралдаад "чи ингэж явж болохгүй ээ. Нутагтаа харьж чаддаггүй юм бол чамд сайн хүн олж өгнө. Чи маргааш Харбинд яваад очоорой” гэв. Маргааш нь хэлснээр нь давхиад очлоо. Бас болоогүй дотор гэж авах юмгүй бүрзийсэн амьтан явж байгаа юм. Костя ах хараад л ойлгов бололтой. Юу ч хэлэлгүй хоолны газартаа оруулан ширээ заав. Хоёр стаканд ... архинаас дүүртэл хийгээд "Чиний шинэ амьдралын төлөө, Магнай” хэмээгээд ганц амьсгаагаар хөнтөрч орхив. Би ч дутсангүй. "Монголчууд та нар уухаараа ер идэхгүй юм. Энэ их муу. Сайн ид, сайн уу” хэмээгээд Костя ах зууш дөхүүлэв. Цайлж аваад хоёулаа гарлаа. Тухайн үед гараад удаагүй байсан цоо шинэ Волга 3129-д сууж аваад ойролцоох тосгон руу жийв.
Константин Димитрович Романовский нутагтаа нэр хүнд сайтай, жинхэнэ Мужык эр байв. Бас их хөдөлгөөнтэй, Свердловскт анхны хятад ресторан нээж, ер нь л юм юмтай "Шинэ орос”-уудын нэг байлаа. Гэхдээ хөрөнгө зоорьтой боллоо гээд хөөрч савсагнадаг хүн биш байв. Өөрийг нь дагаж үнэнч нохой шиг явдаг хэдэн сайхан залуустаа бүгдэд нь орон сууц, шинэ Лада авч өгсөн санагдана. Өнгөн дээрээ Оросод үй түмээрээ байдаг "Бригад”-ууд шиг мафийн зохион байгуулалттай мэт харагдавч залуусаа дээрэм, тонуул, аллага таллагаас хол байлгаж чадна. Одоо бодох нь ээ бусдад дээрэлхүүлэхгүй гэхдээ л тэгдэг байсан байх.
Ийнхүү бид хоёр ойр зуурын юм хөөрөлдсөөр ойролцоох тосгонд хүрч ирэв. Тэнд л хожим ээжийн минь оронд ээж болж, алдаж онож явахад минь хоёр гараа дэлгээд тосдог байсан сайхан сэтгэлт Орос эмгэнтэй уулзуулсан билээ. Гэхдээ энэ бол өөр түүх. Би ч яахав ингээд сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар под хийгээд явчихлаа.
Өнөө хэдэн шаврын маань монгол оюутнууд, хаа холоос зорьж ирдэг монголчууд маань тэнд үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгааж байлаа. Зодуулна, дээрэмдүүлнэ, алуулна, олон ч сайхан залуус хүний газарт ясаа тавьсан даа. Зах дээр зогсч байхад нь л ирээд зодно, зочид буудалдаа амарч байхад нь орж ирээд цонхоор шидчихнэ. Зовлонтой. Тэр болгонд Консул Буяа ах гүйнэ. Намайг бас тэнд орос гэр бултэй 1-2 хунийг их хань татна. Надаас бусад нь ажилтай гэр бултэй болохоор тэр бух ноогддоггуй байсан байх.
Хоёулаа морг шуух шарил шатаах газар очоогуй ороогуй газар бага даа.Над мэтийн улс зах, вокзал гээд бүгдийг нүхэлчихсэн байдаг. Тэр утгаараа хэн ирж хэн явж байгааг андахгүй. Морг руу яваад ороход хэдхэн хоногийн өмнө зах дээр, вокзал дээр танилцаж байсан хөөрхий залуугийн зодуулж нүдүүлж эрэмдэглүүлсэн цогцос угтана. Хан ижил үр хүүхдээ ярьж, амьдралын төлөө зүтгэж яваагаа хүүрнэж байсан суусан элэг нэгтнүүдээ олон удаа ингэж хүний газраас хөндий мод томор хайрцаганд чандруу болгоод ч нутаг руу гаа илгээж байсан даа.Даанч харамсмаар.
Консул маань орон нутгийн захиргаа, цагдаа сэргийлэхэд нь хэлээд ч анхаарахгуй уе ч байлаа орос орон ороо бусгаа байсан уе дээ. Цагдаа нар нь нөгөөдүүлийнхээ атганд орчихсон. Хүн зодуулж дээрэмдүүлж байхад барагтай бол хөдлөхгүй.
Аргаа бараад нэг удаа Буяа ах Костя ахад хандсан юм билээ. "Энэ арай хэтэрлээ. манай хэдэн оюутан монголчуудыг дээрмдэх татвар авах явдал гараад байгааг хэлсэн ” гэсэн юм. Үнэхээр дэндэж байсан юм чинь. Багууд, хятадууд өчнөөнөөрөө хөлхөж байхад цөөхөн хэдэн монголчуудыг минь зүгээр байлгахгүй тонон дээрэмдээд байхаар дургүй хүрч байлаа.
Нэг өдөр вокзал дээр Монголоос вагон ирлээ. Бид ч тосоод очлоо. Тэгсэн энд тэндгүй хар савхи, биеийн тамирын хослол өмссөн бакь бакь залуучууд бүчээд зогсчихож. Новшнууд бүр бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголын вагон тосдог болж хэмээн зэвүү дургүй хоёр зэрэг хүрээд зогсч байлаа. Удалгүй бас нэг хэсэг нөхдүүд хүрээд ирч ирээд бараагаа буулгаж байсан хэдэн монголчуудыг бүчээд авлаа. Байдаг л нэг дээрэм болж байгаа нь тэр. Гэтэл өнөө бакь залуучууд чинь шууд тэдэн дээр яваад очдог байгаа. Эхлээд эвээр ярьж үзэх гээд бүтсэнгүй бололтой пижигнэлдээд явчихав. Нэг харсан манайхан бараагаа аваад гүйж байна. Нөгөөдүүл манайхныг дээрэмдэж байсан оросуудыгаа гөвж өгч байна. Ингэж анх удаагаа монголчууд оросуудын өндөр хамгаалалт дор Свердловскт эсэн мэнд газардаж туунээс хойш вокзал дээр тайван болсон юм. Монгол Костя ах ын маань тус үүгээр зогсоогүй ээ. Зах дээр зогсч байгаа оюутнууд "оюутаны үнэмлэх”-ээ үзүүлээд "Бригад”-уудын татвараас ч чөлөөлөгддөг боллоо. Тухайн үед хар захыг Афганы холбоо буюу тэнд алба хааж байсан оросууд эзэмшдэг байсан юм. Костя ах өөрөө афганд алба заасан офицер хун л дээ .Тиймээс өөрийнхөнтэйгөө дорхноо л хэл амаа ололцож, монголчуудыг чөлөөтэй худалдаа наймаа эрхлүүлдэг болсон нь тэр. Сүүлдээ оюутнууд давраад хичээлээ хийхгүй хүний юм зараад зах дээр өнждөг болсон. Косулд сургуулиудаас оюутанууд худалдаа наймаа хийгээд хичээл тасалах явдал ихэслээ гэх гомдол тасрахаа байсан юм.
Хөгтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг амьдрал өрнөдөг байж дээ. Энэ явдлаас хойш дээрэм тонуул, аллага таллага цөөрсөн. Ямартай ч монголчууд айж эмээх зүйлгүйгээр арилжаа наймаагаа эрхэлдэг болсон юм.
Тэдэн дотор өнөөгийн Монголын толгой баячуудын нэг Ажнай хэмээх тодотголтой Б.Бат-Эрдэнэ гуай Костя ахтай нөхөрлөж, ганзага хоршиж явсан гэдэг. Ингэж л "Монгол Костя” хэмээх элгэмсүү нэрийг биднээсээ авсан сайхан сэтгэлт Орос эрийн талаар өчүүхэн дурсамжаа та бүхэнтэй хуваалцлаа. Бидний үеийн олон сайхан залуус эх орныхоо, элгэн садан, хань ижил, үр хүүхдийнхээ төлөө хүний газарт ясаа тавьж тэр уед ядарч явсан ч одоо сайхан амьдарч яваа монголчууд маань дурсан санаж хойч үе минь бүү мартаг. Мөн Костя ах шиг сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар олон хүн амьд мэнд, эрүүл энх, олз омог дүүрэн эх орондоо эргэж ирснийг санаж явууштай билээ.
Харамсалтай нь, хожим нөмөр нөөлөгт нь багтаж, нөхөрлөж явсан найз нь монгол нутагт хамтарч бизнес хийнэ гэж Костя ахыг минь мэхэлж аваачаад голгүй хулхидсан гэнэ билээ. Хүний үнэргүй ч амьтад бол доо.. Үйлийн үр гэж байдаг бол зохих шанг нь хүртээх биз ээ.
(Монгол иргэн Баярмагнай)
toimmedee.mn