Сүүлийн үед байр, орон сууцны дээвэр, тагт, цонхноос эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байдлаас насанд хүрээгүй хүн, барилга барих үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажиллаагүйн улмаас барилгын ажилтан унах , архидан согтуурсан, сэтгэл зүйн цочролд орсон этгээдүүд өндрөөс үсэрч амиа хорлох тохиолдлууд нэлээдгүй бүртгэгдэж байна.
Иймд та бүхэн өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа байр, орон сууцны дээвэр, тагт, цонхыг хамгаалалттай байлгаж, хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
О.Сайхан
toimmedee.mn