ЭЕШ-ын дүн гарахад зургаахан хоног үлдлээ. Тодруулбал, Боловсролын үнэлгээний төвөөс ирэх сарын 1-нд ЭЕШ-ын эцсийн дүнг нэгтгэн гаргаж, цахим хуудсаараа мэдээлэх бөгөөд ирэх сарын 3-наас шалгуулагчдад батламж хуудсыг тараах юм байна.
Дашрамд, ЭЕШ өгч байгаа хүүхэд бүр өгөх ёстой Монгол хэлбичгийн шалгалтыг энэ жил 38750 хүүхэд өгөх ёстойгоос 38170 нь хамрагджээ. Өөрөөр хэлбэл 98,5 хувь нь өгсөн байна.
Шалгалтаа өгөөгүй 580 хүүхдийн 24 нь хоцорсон бол 14 нь бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар оруулаагүй аж. Харин бусад нь шалгалт өгөхөөр ирээгүй юм.
Т.Гэрэл
toimmedee.mn