М.Ичинноров: Хан-Уул дүүрэгт огт байхгүй хоёр байрыг шинээр үүсгээд, олон тооны сонгогчдыг бүртгэжээ
-Хятадын “буцалтгүй тусламж” гэгчээр хятад хороолол болгохоор зэхэж, түүгээрээ сонгуулийн шоу хийж байна-
Монгол Улсын Ерөхийлөгчийн сонгуулийг бүртгэлийн аргаар, иргэдийн саналыг мөнгөөр үнэлэн авах аргаар луйвардах үйл ажиллагаа эрчимжиж байгаа талаар хүний эрхийн байгууллагууд мэдэээлэл хийлээ. Хэвлэллийн бага хуралд “Хүний эрхийн төлөө өмгөөлөгчид”, Иргэний нийгмийн 108 байгууллагын “Нэгдсэн нягтрахын хүч”, “Залуу үе хөгжлийн түлхүүр”, “Нэг үндэс”, “Залуу лидер”, “Дэлхийн монголчуудын зөвлөл” ТББ-ын төлөөлөл оролцлоо.
Хэвлэлийн хурлын эхэнд хүний эрхийн хуульч М.Ичинноров “Эдийн засаг хямарсан энэ хүнд үед төрийн мөнгөөр сонгуулийг худалдаж авахын тулд хайр найргүй цацаж байна. Мөнгө тараах үйл ажиллагаа хэрээс хэтэрч, улайм цайндаа гарч байна. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй иргэдийн даатгалыг төлж, саналыг нь урьдчилан худалдаж авч байна. Тэтгэврийн нэмэгдэл олгож эхэллээ. Өмнөговь аймагт говийн нэмэгдэл нэрээр иргэдэд бэлэн мөнгө тарааж байна.
Түүчлэн төрийн алба хаагч хүртэл доороо хүмүүс элсүүлэн мөнгө өгч саналыг нь өгүүлэх сүлжээ, схемийг ажиллуулж эхэлсэн гэх мэдээлэл бас бидэнд ирлээ. Бүртгэлийн луйвар хэрээс хэтэрч буй өөр нэг жишээ гэхэд л өнөөдөр Жаргалан хотхонд амьдардаг иргэн н.Баярсайхан Хан-Уул дүүргийн 15 хороон дээр очиход тэдний хотхон ердөө 4-5 байртай байхад 48,49 дүгээр байр гээд шинээр байрууд үүсгээд олон тооны сонгогчдын тоог нэмсэн мэдээлэл авч баримтжууллаа.
Энэ мэтээр хохтхонуудад шинээр байрууд үүсгэж ийм маягаар бүртгэлийн аргаар луйврын схемээ хэрэгжүүлж эхэллээ” гэв.
Мөн тэрбээр “Иргэдэд бэлэг сэлт өгөх, хөнгөлөлттэй зээл, тусламжинд хамруулах гэх зэргээр бүх аргыг хэрэглэж байна. Энэ баруун солгойгүй тарааж буй их мөнгийг нөхөх мөнгийгөө гаднаас тэр тусмаа Хятад Улсаас зээлж, заримыг нь буцалтгүй тусламж нэрээр авч байгаа.
Энэ нь эргээд бид тусгаар тогтнол, газар шороо, эрх чөлөөгөөрөө төлөх маш том бодит аюул бий шүү гэдгийг сануулахыг хүсч байна. Бүр Сонгинохайрхан дүүргийн гэр хороололын томоохон хэсгийг дахин төлөвлөлтийг сэргээх нэрээр Хятадын “буцалтгүй тусламж” гэгчээр хятад хороолол болгохоор зэхэж, түүгээрээ сонгуулийн шоу хийж байгааг иргэд маань ойлгож, сэрэмжлэх хэрэгтэй байна.
Түүнчлэн авилга, мафи, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй их хэмжээний мөнгийг энэ сонгуульд урлаг, соёлын зарим одуудыг, хууль хяналтын байгууллагуудыг тэр чигээр нь худалдан авч, мөн иргэдийн мэдэх эрх, эрх чөлөөнд ч халдах үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Тиймээс өнөөдрийн хэдхэн төгрөгөөр маргаашийн ирээдүйгээ худалдаж болохгүй ээ. Монголчууд бидэнд алдаж мэдэх тусгаар тогтнол, ариун газар шороо, биднийг бүхнээс эрхэмсэг болгодог эрх чөлөө гэж бий шүү гэдгийг сануулахыг хүсч байна. Сонор сэрэмжтэй байгаарай. Ухамсартай сонголт хийгээрэй. Зүрх сэтгэлээрээ зөв сонголт хийгээрэй” хэмээн уриаллаа.
Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн төв штаб
toimmedee.mn