УИХ ын гишүүн Ж.БатзанданАрхивын ерөнхий газарт хүсэлтээ хүлээлгэн өглөө. Тэрбээр Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа гурван эрхмийн "Гурван үеийн намтар"-ийн лавлагааг олон нийтэд ил болгох хүсэлтээ өгөх үеэрээ “Ерөхийлөгчийн сонгууль болж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Хууль зүйн байгын хорооны гишүүний хувьд танай байгууллгад хүсэлт гаргахаар ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй гурван хүний гарал үүслийн тодорхойлолт буюу тухайн хүн Монгол Улсын уугуул иргэн мөн эсэхийг олон түмэнд ил тод зарлаж өгөөч гэж хүсч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд Монгол улсын ерөнхийлөгчөөр сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж заасан байдаг. Монгол улсын уугуул иргэн гэдэг нь таван үеэрээ Монгол гарал угсаатай хүн байдаг гэж эрдэмтэн, судлаачид, түүхчид үздэг.
Үүнийг Монгол улсын үндсэн хуулийг хэлэлцэж байхад эрдэмтэд санал гаргасан тусгасан.Тиймээс өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч нарын гарал үндсийг судлан, Монгол улсын уугуул иргэн мөн эсэх лавлагааг олон түмэнд ил болгон зарлах хүсэлтийг тавьж байна” гэлээ. Мөн тэрбээр “1929, 1933, 1943,1947, 1956 онд хүн амын толлого явсан байдаг. Энэ тооллого архивын газарт байгаа. Мөн 1990 оноос өмнө 140 мянган намын гишүүний гарал үүслийг тодорхойлсон баримтууд ч Монгол Улсын архивын газарт байх ёстой.
Тиймээс эдгээр баримтуудыг судалж, гурван нэр дэвшигчийн гарал үүслийг тодорхойлж өгөөч гэж хүсч байна” хэмээсэн юм. Харин Архивын Ерөнхий газрын зүгээс “Таны хүсэлтийг албан ёсоор хүлээн авлаа. Үндэсний архивын сан хөмрөгт хүн амын тооллогууд хадаглагдаж байгаа. Энэхүү хүсэлтийг Архивын ерөнхий газрын даргад танилцуулаад, албан бичгээр танд яаралтай хариу өгнө” гэв.
toimmedee.mn