Зүүнхараачууд Х.Баттулгыг заавал ялж, баян Монголын иргэдийг баян болгохыг захилаа

Өргөн уудам нутагтай Монгол Улсынхаа 21 аймгийг машинаар тойрч, иргэд сонгогчидтойгоо уулзсан Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд зочиллоо. Сонгуулийн сурталчилгааны хугацаа давчуу энэ үед тэрбээр гуравхан сумаар зочилсны нэг нь Мандал буюу Зүүнхараа байлаа.

Сэлэнгэ аймгийн Мандал сум бол 27 мянган хүн амтай, Монголын хамгийн том сумын нэг юм. Дээрээс нь Зүүнхараад маш олон үйлдвэрлэгч байдаг. Тиймдээ ч тэрбээр Зүүнхараа хотын иргэд, сонгогчидтой уулзаж, монголчууд бид өөрсдөө үйлдвэрлэгч болж, сайхан амьдрах хэрэгтэй байгааг. Баян Монголын баян иргэд байх ёстой сануулсан юм.

Харин Зүүнхараа хотын иргэд түүнийг дэмжиж буйгаа илэрхийлж, уухайлж байлаа. Хэдийгээрээ уулзалт орой 20:40 цагт эхэлж, 22:50 хүртэл үргэлжилсэн ч иргэд харанхуй болсныг үл ажран АН-ын нэр дэвшигчийг дэмжиж байлаа. Мөн баян Монголын иргэдээ баян болгох зорилгоо биелүүлэхийн төлөө заавал ялахыг захисан юм.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.